СТА Г.Эрдэнэбилэг “ТАМГАГҮЙ ТӨР” жүжигчинд бяр амтагдуулдаг, өлссөн хүнд хоол шиг амттай хурц зохиол

Описание к видео СТА Г.Эрдэнэбилэг “ТАМГАГҮЙ ТӨР” жүжигчинд бяр амтагдуулдаг, өлссөн хүнд хоол шиг амттай хурц зохиол

Хамгийн анх бие дааж найруулсан “Аав” гээд уран сайхны кино бий. Аав минь жолооч хүн. Тэр киноны “Миний аав бол жирийн л нэг жолооч” гэх текстийг би аавдаа л зориулсан. Уран бүтээлээрээ дамжуулж, аавдаа хайраа илэрхийлж байгаа илэрхийлэл. Учиргүй "Ганболд танд зориулав" гэж бичээд хашхираагүй ч гэсэн “Хүү нь сэтгэлдээ таныг бодож хийсэн шүү” гэдгээ жилийн өмнө хэлсэн. Ер нь бол “Аав” уран сайхны киног би аавдаа зориулж хийж байсан. Бас нэг давхцал нь тус киног хийж байх явцдаа би аав болж байсан. Хүүгээ хэвлийд нь байхад кинонд тоглуулсан. Жүжигчин Ц.Цэрэнболдын гаргаж ирж хардаг жирэмсний тест бол миний анхны баярт мөч. Түүнийгээ кинондоо мөнхөлье гээд шигтгээ болгож оруулсан. Сэтгэл хөглөгдөж хийсэн болоод ч юм уу, миний анхны кино болоод ч тэр юм уу “Аав” кинондоо их хайртай.

https://eguur.mn/316807/

Комментарии

Информация по комментариям в разработке