ХАРУУЛЫН ШУУДАН Б. АЛТАНЖАРГАЛ I KHARUULIIN SHUUDAN ALTANJARGAL.B

Описание к видео ХАРУУЛЫН ШУУДАН Б. АЛТАНЖАРГАЛ I KHARUULIIN SHUUDAN ALTANJARGAL.B

Цомгийн нэр: "СЭТГЭЛ НЭРНЭ"
Дууны нэр: ХАРУУЛЫН ШУУДАН
Дуучин: Б. АЛТАНЖАРГАЛ
Үг: Б. БАТЦЭНГЭЛ /QUIZA/
Ая: Д. МӨНХБОЛД
Продюсер: Э. БАТ-ҮҮЛ
Хамтрагч: SONOR RECORDS
Бичлэгиин студи: LIMITLESS RECORDS
Видео студи: iRED STUDIO

ХАРУУЛЫН ШУУДАН

Цэнхэр тэнгэр доогуур үүл – дүүлэн – салхинд найган зугаалнаа
Цээлхэн чиний минь царай – зурагнаа
Сэтгэлд дулаахан үгсээр – дүүрэн – захиаг чинь уншаад уярнаа
Цэргийн хуарангаас хайраа – зориулнаa

Харуулын минь хайрцаг – дурлалт дугтуйгаа хүлээнэ
Үүрийн цолмонгийн гэрэлд – нутгаа дуранданаa
Жаргалтайхан хайр минь – сайхан чамайгаа санаад
Үнэнч хайрын захиагаа – шуудандана aa

Цастай уулын оройгоор – хайлан – урсах ус нь болорхон
Цаг нь наашилсан учралд – догдолноо
Эрийн цээнд хүрсэн сэтгэл – энхрий – чамайгаа эрхлүүлэх гэж
Эргэх дөрвөн улирлаа – тоолно доо

Харуулын минь хайрцаг – дурлалт дугтуйгаа хүлээнэ
Үүрийн цолмонгийн гэрэлд – нутгаа дурандана
Жаргалтайхан хайр минь – сайхан чамайгаа санаад
Үнэнч хайрын захиагаа – шуудандана aa

Комментарии

Информация по комментариям в разработке