Зөгийчин Томоко | Сэлэнгэ аймаг Хушаат сум | 2018 он | Зөгийн аж ахуй эрхлэх

Описание к видео Зөгийчин Томоко | Сэлэнгэ аймаг Хушаат сум | 2018 он | Зөгийн аж ахуй эрхлэх

Ибүкүра Томоко гэх Япон бүсгүй Сэлэнгэ аймагт #зөгийн_аж_ахуй эрхлэхийн зэрэгцээ маш олон хүмүүст зааж сурган сайхан амьдарч байна. Тэрээр Монголд ирээд 20 гаруй жил болж байгаа. Анх 1996 онд ирсэн, гэхдээ 1999 оноос хойш тогтмол амьдарч эхэлжээ.
"Тариалангийн салбар зөгийн аж ахуйтай хамтарвал тарьж буй ургамлынх нь гарц сайжрах учраас би ойрын таван жилийн хугацаанд Монголын тариаланч фермерүүдтэй хамтарч ажилладаг бизнес үүсгэнэ гэж бодож байгаа"

"Томоко: Би чинь 2014 оноос эхлээд зөгийчин болчихсон. Тэрнээс хойш хавар, зун, намрын улиралд зөгийтэйгөө л хөөцөлддөг ажилтай байна. Би чинь аж ахуйгаа хаана байршуулна, тэр нутгаас хүмүүс ажилд авах дуртай хүн . Хотоос нэг залуу, тухайн орон нутгаас хоёр хүн, тэгээд миний нөхөр, охин хоёр ороод нийт зургуулаа ажилдаг юм.

Цаашдаа зөгийн аж ахуйн бизнесээ өргөжүүлээд хийгээд л байх уу?

Томоко: Би 2017 оноос зөгийн балаа Япон руу экспортонд гаргана гэсэн бодолтой байсныгаа хэрэгжүүлэх гээд сая очоод хэд хэдэн компанитай уулзаад, ганц хоёр гэрээ байгуулчихаад ирсэн. Монгол зөгийн бал Япон хүмүүст таалагдах болов уу, яах бол гээд жаахан эмээгээд, догдлоод л хүлээж байна . Ер нь Монголд зөгийн аж ахуй эрхлэхэд зах зээл жижигтэй учраас төдийлөн ашигтай биш. Нэг жилд 100 орчим тонн зөгийн бал хэрэглэдэг гэсэн судалгаа тооцоо байсан. Тэгэхээр яах аргагүй гадагшаа экспортлох шаардлагатай."

Комментарии

Информация по комментариям в разработке