ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЭНЭ ХҮНЭЭС ЭХЭЛНЭЭ. ЯАГААД ВЭ? ГЭВЭЛ…

Описание к видео ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ЭНЭ ХҮНЭЭС ЭХЭЛНЭЭ. ЯАГААД ВЭ? ГЭВЭЛ…

Баячууд илүү ИХ ТАТВАР төлөх ёстой биз дээ?

Баячууд эдийн засгийг, энгийн иргэдийг шулаад байгаа юм биш үү?

Чинээлэг хүмүүс илүү их татвар төлөх ёстой гэсэн яриаг Америкийн засгийн газар дэгдээж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй КАМАЛА ХАРРИС, ЖО БАЙДЕН зэрэг демократ нар гоц баян тэрбумтнууд хангалттай татвар төлөхгүй амьдраад байгаа тул тэднээс илүү их мөнгө авах ёстой гэв.

Энэ сэдэв бол улс төрчдийн хувьд ПОП СЭДЭВ.

Америкчуудын 99.9% нь тэрбумтан биш, тиймээс баячуудаас илүү их мөнгө авах санаа иргэдээс дэмжлэг авч, сонгогдох магадлалыг өсгөх юм.

Улмаар Камала Харрис 2 төрлийн татварыг санаачлаад байгаа ба

1. Capital gains tax буюу хөрөнгө оруулалтын биелэгдсэн өгөөжөөс авах татвар,

2. Хөрөнгө оруулалтын биелэгдээгүй өгөөжөөс (гар дээрээ хүлээж аваагүй ашгаасаа) авах татвар юм.

Монгол улс энэ тоглоомыг тоглож үзсэн.

2010 онд зэсийг $2600-оос дээш үнээр, алтыг $500-оос дээш үнээр зарвал татвар төлөх ёстой гэсэн хууль баталсан.

Жишээ нь, алт $600 зарагдсан бол олсон $100 ашгаас 68% татвар төлнө гэсэн үг.

Үүнээс үүдэн уурхай хаагдаж, хөрөнгө оруулалтууд зогсож, компаниуд олборлолтоо хумьсан, Оюу толгойн төсөл царцсан, татварын орлого навс унасан.

Жижиг уул уурхайн бизнесүүд татвар төлөхийг хүсээгүй тул хар зах хөгжиж, эдийн засаг хүнд байдалд орсон юм.

Норвеги улс ч энэхүү аргыг хэрэгжүүлж үзсэн.
Үр дүн нь?

Баян хүмүүс Норвегоос зугтсан.

Америк улс адилхан тоглоом тоглох гээд байгаа ч удахгүй бүтэлгүйтнэ.

Учир нь хөрөнгө оруулалтын ашгаасаа 44% төлнө гэдэг Америкийн түүхэнд байгаагүй өндөр татвар юм.

Бизнес эхлүүлнэ гэдэг өөрөө эрсдэлтэй, алдах магадлал өндөртэй асуудал.
Аз нь таарч амжилтад хүрсэн ч ашгийнхаа бараг талыг засгийн газарт өгнө гэдэг утгагүй.

Хэрвээ та холыг харж чадсан бол Камала Харрисийн баялгийн татвар гараад ирвэл хувьцаанууд нурна!

Өмнөх бичлэгт ярьсны дагуу Америкийн засгийн газрын өр тэнгэрт хадсан!
(Та гол шалтгааныг миний өмнөх бичлэгээс үзээрэй)

Гэхдээ баячууд өндөр татвар төллөө гээд төсвийн алдагдал буурахгүй ээ.

Засгийн газар хэзээ ч өөрсдөөсөө алдааг хайж зардлаа багасгахгүй, төсвийн алдагдлыг бууруулахгүй.

Дээрээс нь 5-10 жилийн дараа зөвхөн тэрбумтнууд биш, энгийн иргэд ч энэ татварыг төлдөг болох нь ойлгомжтой!

Мэдээж хөрөнгө оруулалтын биелэгдээгүй өгөөжөөс татвар нэхэж эхлэхэд тэрбумтнууд хувьцаагаа их хэмжээгээр зарж эхэлнэ.

Учир нь тэдэнд татвараа төлөхөөс өөр зам байхгүй.

Хэрвээ компанийн томоохон хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зараад эхэлбэл хөрөнгийн зах зээл дээр ХУВЬЦААНЫ ҮНЭ УНАНА.

ХЯМРАЛ КАМАЛА ХАРРИСААС ЭХЭЛНЭ.

Энэ Бямба гарагт би хөрөнгө оруулалтын сургалт зарлаж байгаа ба бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос аваарай.

https://form.typeform.com/to/RWKnghJm

Сургалтын мэдээлэл:
Үнэ: 100,000 төгрөг

Хэзээ: 9-р сарын 28-ны бямба гаригт, 10:00 цагаас.

Хаана: New Horizons Office (Эрүүл мэндийн яамны хажууд, Цагаан 5 давхар барилга. 5 давхар, 501 тоот.)

Мөн бид дээрхтэй адил олон улсын зах зээлийг нэмэлтээр шинжлэн ярилцах юм.

Дараагийн бичлэгээрээ алтны талаар ярьцгаая.

Комментарии

Информация по комментариям в разработке