" Өндөр Гэгээн Занабазар Анхдугаар Богд Жавзандамба Хутагтын тухай түүх "

Описание к видео " Өндөр Гэгээн Занабазар Анхдугаар Богд Жавзандамба Хутагтын тухай түүх "

Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.

Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'аянгат (жнана)-цэцэн билэг (важра)' гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар сүмд нас баржээ. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Улаанбаатар хотод байдаг.

Занабазар 1635 оны билгийн тооллын 9-р сарын 25 өдөр (одоогийн Өвөрхангай аймгийн) Есөн зүйл гэдэг газар, Боржигон овогт халхын түшээт хан Гомбодоржийн гэр бүлд төржээ. Гэгээн Сэцэн хан Шолой эцэг эхтэй нь уулзахаар ирээд түүнийг сайн лам болох юм гэсэн санал хэлээд өөрийн алдарын хэсэг Гэгээн(мон. гэрэл, дээд) нэр хайрлаад морджээ. Далай лам, Панчин ламд энэ боломжийг олгуулахаар элч илгээхээр шийджээ.

Комментарии

Информация по комментариям в разработке