Төрийн албаны судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, цаашдын зохион байгуулалт сэдвээр хэлэлцлээ

Описание к видео Төрийн албаны судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, цаашдын зохион байгуулалт сэдвээр хэлэлцлээ

“Төрийн албаны судалгаа, шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашдын зохион байгуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 11-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурлын танхимд болов.

Төрийн албаны судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, зохицуулалт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, цаашид захиалгат судалгааны чанар, хэрэгжилтэд анхаарах, хамтын ажиллагааг сайжруулан хэрэглээг дэмжих боломжийг бүрдүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн юм. Цаашид төрийн албатай холбоотой судалгааны сан үүсгэж, мэдээллийг тухай бүр шинэчилж, судалгааг хэрэглэгчдэд хүргэх, ашиглалтыг сайжруулах талаар анхаарч ажиллахыг талууд онцолж байна. Хэлэлцүүлэгт их дээд сургууль, төрийн байгууллага, түүний дэргэдэх судалгаа, шинжилгээний хүрээлэн, төрийн бус байгууллагуудын эрдэмтэн, судлаач, шинжээчдийн төлөөлөл оролцсон юм.

Комментарии

Информация по комментариям в разработке