Sanaan bainaa l Javaagiin Tulgaa Vg; Tal bicheech Da.Jargalsaihan Ay; Ay R.Sanjsuren

Описание к видео Sanaan bainaa l Javaagiin Tulgaa Vg; Tal bicheech Da.Jargalsaihan Ay; Ay R.Sanjsuren

"Санаан байнаа л"
Үг: Тал бичээч Да.Жаргалсайхан \СТА\
Ая: Р.Санжсүрэн \СТА\
Дуучин Жаваагийн Тулгаа \СТА\
САНААН БАЙНА дууны үгийг хөрвүүлж өгөх хүсэлт маш их ирсэн учир бяцхан тайлбар хийе. Хүмүүсийн хамгийн их асуусан үг ХЭЦ ЭЛМР байв.
Энэ хөрвүүлэг бол яг оносон үг биш, барамжаа юм. Учир нь нэг үгийг нэг үгээр тайлбарлах боломжгүй. Хүч нэмэгдүүлсэн байдлаар хэлэгддэг үгс учраас өмнөх үг, өгүүлбэрээс хамаараад өөр өөрөөр ойлгогддог.
Жишээ нь:
-Хэц элмр гэдэг үгийг -Сайн охин, зөв сэтгэлт, гэгээн бодолт минь, зөөлөн аальт минь гэх мэтээр дөрвөн өөр байгааг та анзаарсан байх. Ялдамхан минь, Онц хүүхэд, Тусч, Сайхан сэтгэлт гэх мэтээр цааш хэчнээн хувилбараар ч ойлгож болох үг. Ай жигтэй гэдэг нь гайшрах санаашрах утгатай үг. Гэвч ёгт, егөө ярианд хэрэглэдэг. Эргэлзсэн, үл итгэсэн үед ч хэрэглэдэг. Ганцхүү тухайн үйл явдал, өрнөлд хамааралтайгаар хувирч байдаг үг гэж ойлгож болно. Энэ мэтээр маш олон үгс тогтвортой нэг агуулга заахгүйгээр хувирдаг. Түүнийг тэр бүр тайлбарлаад ч ойлгоход бэрх.

САНААН БАЙНА АА Л…
Нүүлгоа чамдаан дассым хэвтээл, нам акаад
Нүгэлгүй чамдаа дассан юм шиг байна, сэтгэл хөдлөм

Нүүрм минчийгээд зүрхм чичрнээл, арай хөгтай
Нүүр минь чинчийгээд зүрх минь чичирэн, арай сүртэй

Нүднээс далдуур харгамаар санагдана аа, ай жигтай
Нүндээс далдуур уулзмаар санагдана, бодох тусам

Нарн жиргатал намайг хүлээгийч, хэц элмр
Нар жаргалтал намайг хүлээгээрээ, сайн охин

Хайрын үгээ хүүрсмээр байнаа л
Хайрын үгсээ ярилцмаар байна

Халиахаар ичээд нам эх болахшл, одаа яганаа
Харахаар ичээд ерөөсөө болохгүй байна, одоо яах вэ

Окан чамдаан дассым хэвтээл, нам акаад
Охин чамдаа дассан юм шиг байна, нэг л хачин

Оошг зүрхм оволзоод байнаа, арай хөгтэй
Уушиг зүрх минь оволзоод байна, догдлолтой

Олноос далдуур харгамаар санагдан аа, ай жигтай
Олноос далдуур уулзмаар санагдан аа, гайхмаараа

Одан түгтл намайг хүлээгийч, хэц элмр
Одод гартал намайг хүлээгээ ч, зөв сэтгэлт

Сайхн чамдаан дассым хэвтээл, нам акаад
Сайхан чамдаа дассан юм шиг байна, үнэхээр аюултай

Санаан зоваад зүрхм хөдөлнайл, арай хөгтай
Санаа зовоод зүрх минь хөдлөөд байна, дэнслээд

Санаандгүй хэвтээ харгамаар санагднаа л, ай жигтай
Санаандгүй ч юм шиг тааралдмаар санагдана, санаашрам

Сарн гартл намайг хүлээгийч, хэц элмр
Сар гартал намайг хүлээгээ ч, гэгээн бодолт минь

Сэвгр чамдаан дассым хэвтээл, нам акаад
Охин чамд дассан юм шиг байна, цаанаа л өөр

Сэтгэл зүрхм оволзоод байнаа, арай хөгтэй
Сэтгэл зүрх минь оволзоод байна, нэг л анги
Сэмайрхн хуюл харгамаар санагдан аа, ай жигтэй
Сэмхэн хоёулаа уулзмаар санагдан, бодролд

Сэрүү унтал намайг хүлээгийч, хэц элмр
Сэрүү буутал намайг хүлгээ ч, зөөлөн аальт минь

Тал бичээч

Комментарии

Информация по комментариям в разработке