Бат-Оргил - Цовоо хонгор (Харьд хоригдсон Монгол азраганд зориулав)

Описание к видео Бат-Оргил - Цовоо хонгор (Харьд хоригдсон Монгол азраганд зориулав)

Харьд хоригдсон Монгол азраганы түүхийг сонсоод өр өвдсөндөө энэхүү эвлүүлгийг хийлээ.

Бат-Оргил - Цовоо хонгор
------------------------------------------
Даа вангийн хошууны Даваат залангийн
Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
Арван таван лангийн алтан ембүүгээр
Алс холын газарт зарагдсан билээ
Аргалын утаа униартаж айраг сэнгэнэсэн
Алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
Язгуур ариун газартаа ясаа тавих гээд
Оройн нэгэн нарнаар оргож одно доо
Алтаар чимсэн аргамж минь алдарч тасрлаа
Шандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
Шандын говийг гаталсаар шантарч ядарлаа
Шаргал сайхан тал минь тэртээ харагдлаа
Ангасан говийг хамт туулж анд болсон салхи минь
Эрчит жигүүр дээрээ элбэрэлт нутгийн минь
Тансаг сайхан үнэрийг авчирч өгвөл
Төрсөн нутагтаа хүрэх тэнхээг би олноо
Нутгийн минь саруул талыг
Салхи минь чи хүрээлж хүрээлж
Нутгийн минь саруул талыг
Салхи минь чи хүрээлж хүрээлж

Комментарии

Информация по комментариям в разработке