Та ч гэсэн энэ аргыг эзэмшвэл юуг ч хэзээ ч хэд хүрсэн ч мартахгүй цээжилж эзэмшиж чадна

Описание к видео Та ч гэсэн энэ аргыг эзэмшвэл юуг ч хэзээ ч хэд хүрсэн ч мартахгүй цээжилж эзэмшиж чадна

Энэ бол миний амьдралын туршлага юм. Би сурлага муутай, юм цээжлэх чадваргүй хүүхэд байсан, үүнийг ялан давахын тулд олон төрлийн сурах аргын ном уншиж туршин хэрэглэж явсаар хамгийн сайн хувилбартай танилцсан нь 40 секундийн арга юм. Би энэ аргыг сүүлийн хэдэн жил гол аргаа болгон хэрэглэж, олон ном зохиол уншин цээжилж, түүнээ ярьж тайлбарлан YouTube-д нийтлэн та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа билээ. Ингээд энэ аргаа та болон таны үр хүүхдэд бас хэрэг болж магадгүй хэмээн энд орууллаа. Заавал дуустал үзээд үзэл бодлоо илэрхийлэхийг хүсье.

望月 俊孝 (著)何歳からでも結果が出る 本当の勉強法
Тошитака Мочизуки (Зохиогч)Хэдэн нас хүрсэн ч ойлгож, эзэмшиж, цээжилж чадах жинхэнэ сурах арга 2023/3/13

00:00 Миний амьдралыг өөрчилсөн 40 секундийн арга
06:44 5 минут алхах ба 5-15 минут юу ч хийхгүй байх
10:28 Ямар хүн мартдаг, настай хамаагүй, харин мартуулахгүй арга байдаг
13:59 Шалгалт шүүлгийг амжилттай давж гарахын төлөө давтлага хийх хамгийн тохиромжтой тоо
15:59 Цээжлэх 3 буруу арга
24:23 Миний хүсэх 2 зүйл

Эббингаусын мартах муруй график
20 минутын дараа: Санах ойд ⇒ 58%
1 цагийн дараа: Санах ойд ⇒ 44%
9 цагийн дараа: Санах ойд ⇒ 36%
1 өдрийн дараа: Санах ойд ⇒ 34%
2 хоногийн дараа: Санах ойд ⇒ 28%
6 хоногийн дараа: Санах ойд ⇒ 25%
1 сарын дараа: Санах ойд ⇒ 21%

Комментарии

Информация по комментариям в разработке