Daisy - Дурлал юу хүснэ вэ / Караоке - Гитарын хичээл /

Описание к видео Daisy - Дурлал юу хүснэ вэ / Караоке - Гитарын хичээл /

Монголын төдийгүй дэлхийн бүх цаг үеийн хит дуунуудын аялгууг акустика гитарын барилтын хамтаар та бүхэндээ хүргэж байгаа караоке сувгыг маань дэмжин Subscribe дарж мөн хүссэн дууныхаа захиалгыг сэтгэгдэл хэсэгт бичиж байгаарай.
-------Daisy - Дурлал юу хүснэ вэ--------
Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрт биелэлээ олсон зүүд хэд билээ
Хэн хэлж чадах вэ

Төөрч явсан салхины аялсан аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүл
Дэвтэрт бичсэн миний хэдэн шүлгийг уншаад
Уяран асгарсан

ДХ: Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд би яаж хэлэх вэ
Дурлал чи надаас юу хүснэ вэ

Нууцлаж болдоггүй хайр зүрхэнд минь цохилсон
Нуурын эрэгт биднийг дуудсан
Зөөлөн урсгалт цагаан далбаат завь хөвсөөр
Алсын замд далласан

Хайраа илчилсэн үгийг чинь би сонсоод
Харцаа салгаж ядан зогсоод
Холдохын аргагүй зүүд намайг ховсдож
Тэнд үлдэхийг ятгасан

ДХ: *2

Дурлал юу хүснэ вэ
Сэтгэлд энийг яаж ойлгуулах вэ
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд яаж хэлэх вэ

Дурлал чи надаас юу хүснэ вэ


Үг, Ая: Ганга

Комментарии

Информация по комментариям в разработке