Hishigdalai - Uchraliin egshig (Мөнгөн шөнө цомог)

Описание к видео Hishigdalai - Uchraliin egshig (Мөнгөн шөнө цомог)

Universe best songs 2011
Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя
Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа
Намираахан бүлээхэн борооны дуслууд болж
Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа

Уулсыг жаргааж чамайгаа энхрийлье
Униартай сүлэлдэн хоёул эрхэлье ээ
Өртөөлөн нүүдэллэх үүлсийн хөх чөлөөнд
Өдрийн од болж ихэрлэн түгье ээ

Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Долгисыг бүүвэйлж чамайгаа дагуулъя
Долгилон оргилон хоёул наадъя аа
Хөтлөлцөн хөөрөлдөн итгэлийн гал асааж
Хөхөө өвлөөр ч харзлан амьдаръя аа

Жигүүртнийг ивээж чамайгаа хайрлая
Жиргээ исгэрээнд нь хоёул автъя аа
Хайланхан уяранхан амрагийн дуу зохиож
Ханийн хорвоод нэгнээ ивээе ээ

Дахилт: Алаг хорвоод алтан наран ганцын адилаар
Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү
Аялах дууг минь чи минь түрээч
Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Комментарии

Информация по комментариям в разработке