Б.Ганбат: ЭЕШ-д юу ч бодохгүйгээр A,B,C,D-гээс аль нэг баганыг будахад 400 оноо авах боломжтой

Описание к видео Б.Ганбат: ЭЕШ-д юу ч бодохгүйгээр A,B,C,D-гээс аль нэг баганыг будахад 400 оноо авах боломжтой

ЭЕШ-ын дүн гаргадаг тооцоолол нь шалгуулагчдийн дүнг бодит бус харагдуулж байна. Хэмжээст оноогоор бодохоор хэдэн хүүхэд шалгалт өгснөөс үл хамааран автоматаар 25 хувь нь хасагдаж, 85 хувь нь 400 оноогоо давж, тэдний 50 хувь нь их сургуульд орох болзол хангаж байна. Энэ дүнг нь анхны оноотой нь харьцуулахаар математик, физик хими дээр 100 онооноос 20 гаруй оноо авахад л 500-аас дээш оноотой болж байна. Гэтэл монгол хэл, нийгмийн хичээл дээр 100-аас 50 оноо аваад ч 500 оноод хүрэхгүй байх тохиолдол байна. Иймд хэмжээст оноо гэдгийг больё. Тэгвэл нийгмээрээ боловсролын салбар жинхнээсээ ямар муу байгааг харах болно. Түүнчлэн математизийн хичээл дээр гэхэд л юу ч бодохгүйгээр, сонгох тестний хариултын A,B,C,D-гээс аль нэг баганыг сонгон будахад 400 авах боломжтой. Ийм дүнгээр ЭЕШ-д жагссан хүүхдүүд их сургуульд орж ирээд хичээлээ ойлгохгүй, наад захын асуултад хариулж чадахгүй бйана.

Комментарии

Информация по комментариям в разработке