🇰🇷 Солонгост хийсэн ажлууд, ядарч унатлаа ажилчихаад цалингаа авч байгаагүй 🥺

Описание к видео 🇰🇷 Солонгост хийсэн ажлууд, ядарч унатлаа ажилчихаад цалингаа авч байгаагүй 🥺

✨ Сайн уу, 안영 , Hello 🫶🏻
🫂 Гадаадад суралцаж байгаа хүн бүр л суралцахынхаа хажуугаар цагийн ажлууд хийдэг билээ. Анх удаа очоод ажил хийх тийм амархан байхгүй ядрах, шантрах, хэлний бэрхшээл тулгарах, хүнлэг биш муу санаатай хүмүүстэй тааралдах , гэр бүл хайртай хүмүүсээ санах бүүр эх орноо маш их санаж жаргалтай байжээ гэж бодогдох гэх мэт олон бэрхшээлүүдтэй бид бүгд л нүүр туулдаг билээ.
💌 Гэвч хэцүү талуудаасаа олон давуу талууд байдаг юм шүү. Бие дааж амьдарч сурдаг, ажил хийж сурдаг, хүн чанартай тусч урам зориг өгсөн сайн хүмүүстэй тааралддаг ( Та өөрөө тэр урам өгдөг, тусч хүн нь байж болно) хөдөлмөрлөхийн үнэ цэнийг ойлгодог, мөнгөтэй харьцаж сурдаг, бусдын зан чанарыг таньдаг, өөрийгөө ойлгодог, цаашидаа би юу хийх ёстой вэ, юуг суралцах яаж амьдрах тухайгаа илүү сайн бодох хамгийн завгүй мөртлөө маш үр бүтээлтэй дурсамж дүүрэн цаг хугацаа байдаг билээ.
🤗 Энэ бичвэрийнхээ төгсгөлд бичихэд
Та одоо тодорхой хугацаанд хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа нь ирээдүйд та улам сайн сайхан амьдарч чаднаа гэдэгт нь дэндүү их итгэлтэй байна ххэ.
🤍 Мөн та хангалттай мундаг хөдөлмөрлөж амьдарч байгаа шүү, ӨӨРИЙНХӨӨ бие болон сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлаж хамгаалж байгаарай. 🫶🏻

Комментарии

Информация по комментариям в разработке