Унгарын засгийн газрын тэтгэлгээр суралцах залууст өгөх зөвлөгөө

Описание к видео Унгарын засгийн газрын тэтгэлгээр суралцах залууст өгөх зөвлөгөө

1.ЗГ-ын Тэтгэлэгт тэнцэхийн тулд эсээ хэрхэн бичих вэ?
Хүн хүний онцлог, замнал өөр учир сайн эссе бичих жор бол байхгүй. Нэн түрүүнд мэргэжлээ сонгоод тухайн мэргэжлийн дагуу сургуулиа сонгохоос эхлэнэ. Тэгээд эссендээ яагаад тухайн мэргэжлийг сонгох болсон шалтгаан, тухайн мэргэжлээр төгсөөд юу хийх, ирээдүйн зорилго, яагаад Унгар улсыг сонгож суралцахаар болсон шалтгаануудаа оруулахад болно. Товчхондоо өөрийгөө Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр сураад үнэ цэнтэй боловсон хүчин болж, тухайн улсын элч төлөөлөгч болно гэдгээ батлахад хангалттай юм. Нэг ёсондоо өөрийгөө зарж буй, өөрийгөө маркетинг хийж байна л гэсэн үг.

2. Унгарын ЗГ-ын тэтгэлэгийн онцлог нь юу байдаг вэ?
- Миний бодлоор шенгений визтэй болдог учир ЕХ-ны хүссэн улс руугаа аялах, зуны амралтаараа ажиллах боломж.

- ЕХ-нд хүлээн зөвшөөрөгдсөн диплом.

- Унгарын ЗГ-ын тэтгэлэг олон хөгжиж буй орнуудад зарлагддаг тул ОУ-ын оюутнуудтай танилцах, өрсөлдөх боломж.

3. ЗГ-ын Тэтгэлэг авахын тулд онооноос өөр бусад ямар шалгуурт тэнцсэн байх шаардлагатай байдаг вэ?

- Ер нь аль ч газрын тэтгэлэг авахын тулд сайн дурын ажил хийсэн туршлагатай, нийгмийн идэвхитэй байх нь давуу тал болдог.

- Өргөдөл гаргасан сургуулиуд видео калл хийж оюутнуудаа шалгаруулдаг. Асуулт нь ерөнхийдөө нийтлэг байдаг. Яагаад манай сургуулийг сонгосон, яагаад Унгарыг сонгосон, яагаад энэ мэргэжлийг сонгосон, ирээдүйн зорилго юу вэ гэх мэт.

4. Тэтгэлэгийн эсээ бичихэд хамгийн гол анхаарах зүйлс юу байдаг вэ?

Асуулт 1-ийн хариуг үзнэ үү.

5. Унгарын ЗГ тэтгэлэгт тэнцсэний дараа ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ? Тухайн улсдаа очоод юунд илүү анхаарах шаардлагатай вэ?

- Хэдий англи хэлээр хичээлээ үзэх байсан ч Унгар хэлний анхан шатны мэдлэгтэй болоод очвол зүгээр. Duolingo апп ашиглавал зүгээр.

- Очихоосоо өмнө тус улсын талаар яг сурах гэж буй хотынхоо талаар мэдээлэлтэй болоод очвол цаг хэмнэнэ.

- Хувцас хэрэглэл бага авч яваарай.

Эцэст нь доорх хоёр нийтлэлийг уншаарай.

https://lead.style/n/x59DYYHhFHrSVX4h...

https://lead.style/n/WUgYHTmngsRGFSqv...

Комментарии

Информация по комментариям в разработке