Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - Чингис Хаан Хамтлаг ( үгтэй )

Описание к видео Мянга Нэгэн Шөнийн Үлгэр - Чингис Хаан Хамтлаг ( үгтэй )

Мянга Нэгэн Шөнийн Үлгэр

Хатуу амьдралын нугачаанд
Ханийн сэтгэл гундаагүй байтал
Харийн хүний үгэнд
Хайрт чи минь итгэх юм даа
Жавар хүйтэн салхиндаа
Жалгын ногоо гандаагүй байтал
Дамын хүний үгэнд
Даанч чи минь итгэх юм даа
Мянга нэгэн шөнийн үлгэр
Миний зүүдэнд ирсэнгүй
Мянга нэгэн шөнийн үлгэр
Амар сайхан жаргаарай

Армаг хүлгийн тоосондоо
Атарын цэцэг хиртээгүй байтал
Айлын хүний үгэнд
Амраг чи минь итгэх юм даа
Заяа саарал орчлондоо
Зүрх дуулж ханаагуй байтал
Замын хүний үгэнд
Жаахан тэр минь итгэх юм даа

Хөх тэнгэрийн ивээл дор
Хөлөө олж амжаагүй байтал
Хөндлөнгийн хүний үгэнд
Хөөрхий тэр минь итгэх юм даа
Хоёр нарны хооронд
Хорвоо эргэж уйдаагүй байтал
Холын хүний үгэнд
Хонгор тэр минь итгэх юм даа

Комментарии

Информация по комментариям в разработке