Ш.Чимэдцэеэ-Тэнгэрийн нулимс шиг аялгуу

Описание к видео Ш.Чимэдцэеэ-Тэнгэрийн нулимс шиг аялгуу

Ая: Н.Жанцанноров
Үг: Ш.Чимэдцэеэ

"ТЭНГЭРИЙН НУЛИМС ШИГ АЯЛГУУ"

Тэнгэрийн зарилгаар илгээгдсэн
Газрын диваажинг эзэлсэн
Монголын хийморийг манасан
Маанийн үсэг шиг аялгуу
Маанийн үсэг шиг
Агуу их уртын дуу
Дорнын их талын
Дотоод анирыг чагнахаар
Дээдийн орноос илгээдсэн
Тэнгэрийн нулимс шиг аялгуу
Тэнгэрийн нулимс шиг
Агуу их уртын дуу
Алтан дэлхийг гийгүүлэгч
Аялгууны дээд тэнгэрийн зарлиг
Хөхрөгчийн зүгээс буусан
Хүслэнт эгшиглэн тэнгэрийн нулимс
Хүслэнт эгшиглэн
Агуу их уртын дуу
Хүйлэн хөхийн чанадаас
Хөрстийн жаврыг үргээхээр
Доод тиврүү зарагдсан
Долоон бурхан шиг аялгуу
Долоон бурхан шиг
Агуу их уртын дуу

Комментарии

Информация по комментариям в разработке