Бид яагаад нэг газраа гацдаг вэ

Описание к видео Бид яагаад нэг газраа гацдаг вэ

Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …

Танд урагшлахгүй, нэг газраа гацаад байгаа мэт мэдрэмж төрж байна уу? Энэ нь сэтгэл санааны, карьерын, эсвэл хувийн амжилтын аль ч талбарт тохиолдож болно.

Бидний амьдралд заримдаа нэг газраа гацах үе гардаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байж болно. Энэ шалтгаанууд нь өөртөө итгэлгүй байдал, айдас, зорилго тодорхой биш байх, хэт их мэдээлэлд дарагдах зэрэгтэй холбоотой байж болно. Ийм нөхцөл байдалд бид өөрсдийгөө хөгжүүлж, ахиц дэвшил гаргахад саад болж буй хүчин зүйлсийг ойлгон даван туулах нь чухал. Энэ бичвэр дээр бид яагаад нэг газраа гацдагийг үзэж, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай үзэх болно.

Бид яагаад нэг газраа гацдаг вэ? Энэ тал дээр юу хийх вэ …
Бид яагаад нэг газраа гацдаг вэ?

Айдас ба эргэлзээнээс болдог: Шинэ сорилтуудтай нүүр тулах үед бидэнд айдас, эргэлзээ төрж, урагшлах эрч хүчгүй болдог.
Зорилго тодорхой бус байх: Хэрэв зорилго тодорхой биш байвал хаашаа явахаа мэдэхгүй, нэг газраа гацдаг.
Тогтсон зуршил: Бид өдөр бүр адилхан зүйлсийг хийдэг зуршилд орсон байдаг. Энэ нь биднийг өөрчлөлт хийхээс сэргийлж, нэг газраа гацахад хүргэдэг.
Зохион байгуулалт муу: Цагийн менежмент, ажлын төлөвлөгөө муу байх нь ажлаа үр дүнтэй хийхэд саад болдог.
Өөртөө итгэлгүй байх: Өөртөө итгэлгүй байвал шийдвэр гаргахад, шинэ зүйл туршихад бэрхшээлтэй тулгарна.
Тэвчээргүй байх: Түргэн үр дүнд хүрэхийг хүсч, тэвчээр алдагдвал урам хугарч, шантардаг.
Нэг газраасаа гарч урагшлахад юу хийх вэ?

Айдсаа даван туулах: Айдас, эргэлзээгээ таньж мэдээд, тэдгээрийг даван туулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй.
Айдсаа даван туулах нь амжилтанд хүрэхэд чухал алхам болдог. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь эхлээд айдсаа даван туулж сурсан байдаг. Өөрөөр хэлбэл айдсаа даван туулсан учраас амжилтанд хүрдэг.
Хэрхэн айдсаа даван туулж болохыг одоо жишээгээр тайлбарлая:

Жишээ 1: Олны өмнө ярих айдсаа даван туулах тухай

Олны өмнө ярих айдас нь олон хүнд байдаг нийтлэг айдас юм. Энэ нь сургууль дээр танилцуулга хийх, ажлын хурлын үеэр ярих, эсвэл олон нийтийн өмнө үг хэлэх үед илэрч болно.

Эхний алхам: Айдсаа хүлээн зөвшөөрөх
Айдсаа даван туулахын тулд эхлээд айдсаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Олны өмнө ярихаас айж байгаагаа ойлгох нь хамгийн эхний алхам юм.

Хоёр дахь алхам: Маш сайн бэлтгэл хийх
Бэлтгэл сайн хийснээр таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та танилцуулга хийх гэж байгаа бол маш сайн урьдчилан бэлтгэж, дасгал сургуулилт хийх нь зүйтэй. Гэртээ ганцаараа толины өмнө (Би энэ аргыг их хэрэглэдэг байсан)
эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ давтлага хийж болно.

Гурав дахь алхам: Жижиг алхмуудаар эхлэх
Олны өмнө ярихаас айж байгаа бол эхлээд цөөхөн хүний өмнө ярих дасгал хийгээрэй. Цөөхөн хүний өмнө ярих нь олон хүний өмнө ярихад илүү хялбар болгоно.

Дөрөв дэх алхам: Өөрийгөө урамшуулах
Бага багаар ахиц гаргах бүрдээ өөрийгөө урамшуулаарай. Жишээлбэл, та амжилттайгаар цөөхөн хүний өмнө ярих үед өөрийгөө шагнаж, урамшуулах зүйл хийнэ.

Тав дахь алхам: Сөрөг бодлыг эерэг болгон хувиргах
Сөрөг бодол таны айдсыг нэмэгдүүлдэг. "Би чадахгүй" гэж бодохын оронд "Би чадна" гэж бодож, өөрийгөө эерэгээр сэдэлжүүлэх. Эерэг бодол таны айдсыг багасгаж, итгэлийг нэмэгдүүлж, урам зориг өгнө

Айдсаа хүлээн зөвшөөрч, бэлтгэл хийж, жижиг алхмуудаар эхэлж, өөрийгөө урамшуулж, эерэг бодлоор өөрийгөө сэдэлжүүлэх нь таны амжилтын түлхүүр юм. Үргэлжлүүлэх https://www.ukatumur.com/бид-яагаад-н...

Комментарии

Информация по комментариям в разработке