"Тэр хэн байв?" 8, Мөнх хаан, Möngke Khan, Munkh khaan. Б.Батсайхан

Описание к видео "Тэр хэн байв?" 8, Мөнх хаан, Möngke Khan, Munkh khaan. Б.Батсайхан

Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Жаха Хамбугийн охин Сорхагтани бэхи хоёрын ахмад хөвгүүн Мөнх 1209 онд төржээ. Мөнх оршихын бэлгэдэл болгон Хөхөчү бөө Мөнх хэмээх нэр хайрласан байна. Мөнх дэлхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Хубилай, Хүлэгү, Аригбөх гэх 3 дүүгийн ах билээ. Чингис хаан 1227 онд Тангууд улсыг дайлаар мордож яваад нас бархад Мөнх 18 настай байжээ. Мөнхийн эцэг Тулуй Чингис хааны хөвгүүдээс хамгийн их аян дайнд оролцсон цэргийн жанжин байсан бөгөөд ууган хүү Мөнхийг байнга өөрийн дэргэдээ авч явдаг байсан. Мөнх идэр залуудаа Умард Хятад, Кипчакийн аян дайн, Европ руу Ахмаг хөвгүүдийн аян дайнд оролцож өөрийгөө цэргийн гарамгай жанжин, удирдагч гэдгээ бусад хан хөвгүүдэд харуулсан билээ.

Комментарии

Информация по комментариям в разработке