"Тэр хэн байв?" 10, Бэрх хан, Berke khan. Б.Батсайхан

Описание к видео "Тэр хэн байв?" 10, Бэрх хан, Berke khan. Б.Батсайхан

Биднийг дэмжээд:☑️ Subscribe
☑️ Like
☑️ Share
Бэрх бол Зүчийн хатан Хан-Султанаас 1208 онд төржээ. Зүчи хан хүү хатад, татвар эмсийн 26 охин, 14 хөвгүүдтэй байсан. Хөвгүүдийн нэр Орд, Бат, Бэрх, Бэхэчэр, Шибан, Тангуд, Богал, Чулуу, Шонхор, Чимбай, Мухаммад, Удур, Тугатөмөр, Шингүм нар юмаа.
Бэрхийн эх Хан-Султан нь Хорезм шахын том охин бөгөөд цуут Желал Ад Дин жанжины эгч юмаа. Султан хатан Зүчийн гэргий болоод түүнд Бэрх, Бэхэчэр гэх 2 хүү төрүүлж өгсөн.
Бэрхийн эх исламын шашинтай хүн байжээ. Хүү Бэрхийг исламын ёс заншлаар өсгөж хүмүүжүүлсэн байна.
Бэрх исламын шашинд гүн гүнзгий орсон алтан ургийн доторх Монголын анхны хан байлаа. Алтан ургийн хан хөвгүүд ямар шашин шүтэхээ өөрсдөө шийддэг байсан.

Комментарии

Информация по комментариям в разработке