"Тэр хэн байв" 7, Бат хан, Batu Khan. B.Batsaikhan

Описание к видео "Тэр хэн байв" 7, Бат хан, Batu Khan. B.Batsaikhan

Бат бол Зүчийн хатан Хонгирад аймгаас гаралтай Ухаа үжин хатнаас мэндэлжээ. Батын төрсөн он тодорхойгүй судлаачид 1205, 1206, 1207, 1209 онд төрсөн гэдэг.
Бат Зүчийн ууган хүү байгаагүй ээ дээрээ Орд гэдэг эх өөр ахтай байсан. Яагаад Бат ах Ордоос илүү байр суурьтай байсан тухайд Батын ээж Ухаа үжин Хонгирад аймгаас гаралтай билээ. Судрын чуулганы мэдээгээр Бат 4 хүүтэй байсан Сартаг, Туган, Өвгөн, Улаагч нар ихээр тэмдэглэгдэн үлджээ. Бат 1255 онд Тулай өгчиндөө шаналж байсан бөгөөд өвчнөөр нас баржээ. Батын төрсөн он нарийн тодорхой биш ч Бат 48-52 насалсан байх магадлалтай.
Бат хааныг өрнөдөд “Сайн хаан” гэж санал нэгтэй зөвшөөрсөн байдаг. Сайн гэдэг нь амгалан, түвшин, мэргэн гэсэн утгыг агуулсан гэж үздэг.
Батын зан чанарыг Жувейни бичихдээ: Бат хариу боддоггүй өгөөмөр, зүйрлэшгүй уужим сэтгэлтэй, эрч хүчтэй, ухаалаг, хүлээцтэй, алсын хараатай, сэргэлэн, зохион байгуулах их авьястай өвөг эцэг Чингис хааны Их Засаг хуулийг хатуу чанд дагаж мөрддөг хан байсан гэж үлдээжээ.

Комментарии

Информация по комментариям в разработке