Австралийн холбооны улсын товч түүх

Описание к видео Австралийн холбооны улсын товч түүх

Австралийн холбооны улсын түүх их сонирхолтой. Бүхэлдээ далайн нэрт аялагчид болон тэр үеийн далайг эзэгнэхийн төлөө тэмцэж байсан европын улсуудын түүх, түүний үр дагаварт үүссэн өнөөгийн дэлхийн шинэ түүхтэй холбоотой байдаг. Жишээлбэл Британы далайн аялагч Жэймс Күк юм.
...1770 онд британий далайгаар аялагч, судлаач ахмад James Cook австралийн баруун эргээр аялж Botany Bay буюу одоогийн Сиднейд хүрч энэ газар орныг британий нутаг дэвсгэр хэмээн зарлаж New South Wales гэж нэрлэв.
Ахмад Жеймс Күк нь британийг далайн ноёлогч гүрэн болоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний 3 удаагийн аялал нь далай судлал,эрдэм шинжилгээ, шинэ газар орныг нээх, улс орнуудыг судлах зорилготой байв. Чарьз Дарвин явж байсан төдийгүй зүйлийн үүслийн санаагаа батлахад энэ аялал тус дэм болсон.
Харин Matthew Flinders австралийн эх газрын эргийг тойрон судалгаа хийсэн гавьяатай.
Европчуудын хувьд австрали эхэн үедээ дэлхийн зах зээлээс алслагдсан, хүмүүс оршин суухад тохиромжгүй газар нутаг байлаа. 18-р зууны эхээр британичууд Номхон далайд хүч нөлөөгөө тогтоох түшиц газар, хөлөг онгоц хийх түүхий эд материалын бааз бол австрали гэдгийг ойлгож австралийн зүүн эргээр суурьшиж эхэлжээ. Түүнчлэн британид аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэнтэй холбоотой үймээн самуун их гарч гэмт хэрэгтнүүдийг цөлөх шаардлага тулгарав.
1783 онд хойд америкт британи колонио алдсаны улмаас засгийн газар нийгмийн болж бүтэхгүй нөхдүүдийг австрали тив руу цөлөх болов... Хэрвээ уншихаар бол фэйсбүүк дээр ДЭЛХИЙН УЛС ОРНУУД пэйжээр орж үзээрэй.

Комментарии

Информация по комментариям в разработке