Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?

Описание к видео Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?

Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?

Та өглөөгөө яаж эхлүүлдэг вэ?

Өглөө бол таны амьдралын хамгийн чухал хэсэг. Таны амжилт өглөөний хийж байгаа юмнаас шууд хамааралтай. Амжилттай яваа хүмүүсийн өглөө хийдэг юмнууд ерөнхийдөө их ижилхэн байдаг. Амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүсийн өглөө хийдэг юмнууд ч гэсэн ерөнхийдөө ижилхэн байдаг. Хэрвээ та хүссэн амжилтаа гаргаж чадахгүй байгаа бол өглөөний өглөө хийдэг юмаа өөрчлөх хэрэгтэй.

Тиймээс өнөөдрийнхөө бичлэгээр өглөө эрт юу хийж болохгүй вэ? Юу хийвэл дээр вэ? Яагаад? гэдгийг оруулж байна.

Ер нь өглөөгөө яаж эхлүүлнэ өдөр тэгж л өнгөрдөг. Өглөө бүтэлгүйтснээр тэр өдөр бүхэлдээ бүтэлгүй өнгөрөх тохиолдол байдаг. Хэрвээ юманд санаа зовсон бол тэр өдөржингөө л сэтгэл түгшүүртэй өнгөрдөг. Харин өглөөгөө сайхан, өөдрөг эхлүүлснээр тэр өдөржингөө азтай, ажил үйлс бүтсэн сайхан өдөр болдог. Гэтэл зарим өдрийг хэрхэн яаж өнгөрөөснөө мэдэхгүй тохиолдол бас зөндөө байдаг.

Өглөөний эхний 1 цаг маш чухал байдаг. Тэр тусмаа эхний 1 цаг бүр чухал. Энэ нэг цагийг зоорилгогүй, юу хийхээ мэдэхгүй ТВ үзэж эхлүүлбэл ТВ- гээр юу гарна түүнд автана. Фэйсбүүк рүү орвол бусад хүмүүсийн амьдралд автана. Харин өөртөө эрч хүч өгөх зорилготойгоор дасгал хийвэл тэр өдрөө эрч хүчтэй, сэргэг соргог, бүтээлч өнгөрөөхөөс гадна шийдвэр гаргахдаа ч зөв шийдвэр гаргаж чадна.

Товчхон хэлэхэд нэг бол зорилготой, үгүй бол аль нэг юмны нөлөөнд автана гэсэн үг.

Бүүр сайн тодоруулбал өглөөгөө зорилготой эхлүүлснээр та хэн бэ, таны амьдралд юу чухал вэ, та юу хийж байх ёстой вэ гэх зэрэг дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Харин зорилгогүй эхлүүлснээр та хэн бэ, танд юу чухал вэ, та юу хийж байх ёстой вэ гэдгийг мартаж өдрөө үрэн таран хийнэ.

Амжилтай хүмүүс өглөө эрт юу хийдэггүй вэ?

.........................

Тиймээс өнөөдөр өөртөө хэдхэн минут гаргаж байгаад маргааш өглөөнийхөө эхний нэг цагт та юу хийхээ төлөвлөөрэй.

Тэгээд энэ тухайгаа надтай доор бичиж, сэтгэгдлээ үлдээгээрэй.



ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР

Бүтэн бичвэрийг унших: http://wp.me/p27nbX-2Am
Амжилтын Тарни номтой танилцах: www.AmjiltiinTarni.com
Укагийн 100 мянган фэнтэй холбогдох: www.Facebook.com/UkaTumur2
Instagram: www.Instagram.com
iTunes: itunes.apple.com/us/podcast/uka-t…d10341­­­­­61465?mt=2
Подкаст сонсох: www.soundcloud.com/UkaTumur
Twitter: www.Twitter.com/UkaTumur
E-mail листэнд бүртгэгдэх: www.UkaTumur.com

Комментарии

Информация по комментариям в разработке