Cанаа зоволтыг устгах 5 алхам

Описание к видео Cанаа зоволтыг устгах 5 алхам

Бүтэн бичвэрийг унших: http://wp.me/p27nbX-2Nr
Амжилтын Тарни номтой танилцах: www.AmjiltiinTarni.com
Укагийн 100 мянган фэнтэй холбогдох: www.Facebook.com/UkaTumur2
Instagram: www.Instagram.com
iTunes: itunes.apple.com/us/podcast/uka-t…d10341­­­­­61465?mt=2
Подкаст сонсох: www.soundcloud.com/UkaTumur
Twitter: www.Twitter.com/UkaTumur
E-mail листэнд бүртгэгдэх: www.UkaTumur.com

Санаа зоволтыг устгах 5 алхам

Эерэг байх үедээ бид өөдрөг, эрч хүчтэй байдаг. Эерэг байх үедээ бид мөрөөдлөө дагаж, зорилгынхоо дагуу үйлдэл хийдэг. Эерэг байхдаа өөрийгөө сонсож, өөрийнхөө талд зогсож чаддаг яагаад гэвэл эерэг байх үед бүх зүйл боломжтой санагддаг болохоор л тэр.

Харин сөрөг бодолтойгоор эерэг зүйл хийх боломжгүй. Тийм болохоор бид аль болох эерэг байхыг хичээдэг.

Эерэг байхад бидэнд саад болдог нэг зүйл бол санаа зоволт юм.

Тиймээс өнөөдөр санаа зоволтын яаж устгах вэ тухай бичихийг хүслээ.

Та хэр их санаа зовомтгой хүн бэ?

Манай ээж их санаа зовомтгой хүн байсан. Ямар сайндаа хаа хамаагүй хүний хүүхдэд өмсөх гутал байгаа болов уу гээд санаагаа зовоож байгааг эгч бид 2 анзаараад, "За та одоо боль боль. Санаа зовох юмаа олж ядсан биш дээ." гээд инээдэм болж байсныг сайн санаж байна. Тийм болоод ч тэрүү би ээжийнхээ санаа зовомтгой занг өвлөөд авчихжээ гэж боддог байсан.

Миний мэдэхийн их олон хүн санаа зовомтгой байдаг юм шигээ. Надад ирсэн захианууд ч гэсэн санаа зовсон захианууд их ирдэг.

Санаагаа зовоосноор бид өөрөө өөрсдийгөө л зовоодог. Санаагаа зовоосноор сэтгэл түгшиж, амьдралаа нэг л айдастай, гэрэл гэгээгүй болгодог. Байнга санаа зовох нь хүний эрүүл мэнд, гадаад төрх, хайр дурлал, гэр бүлийн харьцаа, амар амгалан байдалд их муугаар нөлөөлнө.

Тэгэхээр санаа зоволт гэж юу вэ?



Санаа зоволт гэдэг нь төсөөллөө сөрөг юманд чиглүүлснийг хэлнэ.

Ирээдүйд болох юмыг сөргөөр төсөөлснөөр санаа зоволт үүсдэг. Бас өнгөрсөнд болсон сөрөг юмыг цааш нь ургуулан бодож одоо цагт муугаар нөлөөлж байгаагаар төсөөлж эсвэл ирээдүйд муугаар нөлөөлж байгаагаар төсөөлж түүндээ санаа зовдог.

Товчхон хэлэхэд төсөөллөө буруу ашигласнаар санаа зоволт үүсдэг.

Ажил үйлс хамгийн сайнаар бүтлээ гэвэл ямар байх вэ гэдгийг төсөөлөхийн оронд ажил үйлс бүтэхгүй байвал яана аа гэдгийг төсөөлж санаагаа зовоодог.

Санаа зоволт 3 янз байна.

1. Огт тохиолдоогүй юманд санаа зовно

2. Тохиолдчихоод байгаа юманд санаа зовно

3. Өөрийн хяналтаас гадуурх зүйлүүдэд санаа зовно

Санаа зоволтыг устгах 5 алхам юу вэ?

Таны санааг юу зовоогоод байна вэ гэдгийг мэдэх нь чухал. Тиймээс Амжилтын дэвтрээ нээж байгаад таны санааг юу зовоогоод байна вэ гэдгийг нэгд нэгэнгүй доош нь жагсааж бичээрэй.
Бичсэн жагсаалтынхаа ард дээрх 3-ын (тохиолдоогүй, тохиолдсон, өөрийн хяналтаас гадуурх) аль нь болохыг тэмдэглээрэй.
Санаа зовж байгаа зүйлүүдийн ихэнх нь 85% нь хэзээ ч тохиолдоогүй хий хоосон бодлууд байдаг. Нэг ёсондоо санаа зовж байгаа юмнууд ихэвчлэн бодит биш байдаг. Тиймээс хэрвээ тохиолдоогүй бол сөрөг бодлоо эерэг болгож байгаад төсөөлөөрэй. Жишээлбэл ажилд орж чадахгүй байвал яана аа гэж санаагаа зовоож байгаа бол ажилд орвол ямар гоё байх бол оо гэдгийг төсөөлнө гэсэн үг. Мөн сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах боломжтой вэ түүнийгээ хийх нь зүйтэй. Жишээлбэл ажилд орж чадахгүй байвал яана аа гэж байгаа бол ажилд орохын тулд би юу хийх вэ гэдгийг өөрөөсөө асуугаад, ажилд орохын тулд ярилцлагандаа сайн бэлдэх, мөн олон газар өргөдлөө өгвөл аль нэг ажилд орох магадлал өндөр байх болно. Ингэснээр санаа зоволтоо багасгах болно. Би ирээдүйдээ их санаа зовдог байсан. Яагаад гэвэл надад карьер байхгүй байсан, бизнес байхгүй байсан, үнцгүй ур чадвар байхгүй байсан болохоор миний ирээдүй баталгаагүй санагдаж, түүндээ их санаа зовдог байсан. Харин юунд санаа зовж байгаагаа мэдэж түүнийхээ төлөө би юу хийж чадах вэ гэдгийг тодорхой болгож арга хэмжээ авч эхэлснээр санаа зоволт бага багаар багасаж эхэлсэн. Ирээдүйн амьдралаа сайхан болгохын тулд би өнөөдөр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна, өнөөдөр өөрийнхөө бизнесийг үүсгэж эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд үүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж түүнийгээ хийж эхэлснээр ирээдүйн зорилгоо тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл би өөрөө өөрийнхөө амьдралыг 100% хариуцаад ирээдүйнхээ төлөө өнөөдөр ажиллаж байгаа болохоор ирээдүй хаашаа эргэх болоо гэж айхаа больсон.
Хэрвээ тохиолдчихоод байгаа бол яах вэ гэвэл нэгэнт түхиолдчихсон болохоор түүнийгээ засаж залруулахын тулд та одоо юу хийж чадах вэ гэдгийг өөрөөсөө асууж, түүнийхээ дагуу эерэг үйлдэл хийх хэрэгтэй. Жишээлбэл Надаас нэг хүн ингэж асууж байсан. Би архи уудаг. Тэгээд согтхоороо агсам тавьж ойр дотны болон хайртай хүмүүсээ их гомдоодог. Тэгээд хайртай хүмүүсээ алдчих вий гэж их санаа зовох юмаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл нэгэнт архи уугаад, согтоод, агсам тавиад, хүмүүсийг гомдоочихсон болохоор одоо түүндээ санаа зовоод, үргэлжлүүлэн уншихыг хүсвэл http://wp.me/p27nbX-2Nr

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Комментарии

Информация по комментариям в разработке