ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Описание к видео ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагатай уялдуулан хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, эрх үүрэг, нэр томьёо зэргийг нарийвчлан тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн батлагдаж 2022 оны 1 дүгээр сараас хүчин төгөлдөр болно.
Хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг энэ хуулиар бүрдүүлсэн.
Хөдөлмөрийн зах зээлд нийт 1.2 сая хүн идэвхтэй ажиллаж байгаа нь 20 жилийн өмнөхөөс мэдэгдэхүйц нэмэгджээ. Ажил олгогчдын тоо, төрөл, хэлбэр, ажил олгогч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа өөрчлөгдөж, зайнаас болон уян хатан цагийн зохицуулалтаар ажиллах зэрэг цоо шинэ үзэгдлүүд бий боллоо. Өмнөх хуулиар зохицуулаагүй байсан энэ мэт олон асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.
Хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажиллагсдын 20 гаруй хувийг төрийн албан хаагчид эзэлж байгаа бөгөөд тэдэнд хөдөлмөрийн харилцааны үндэс болсон энэ хуулийг сурталчлах, хөдөлмөрийн зах зээл, уг харилцаанд гарч буй эрх зүйн зохицуулалтын онцлог байдлыг таниулах замаар төрийн албан хаагч, байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах соёл, хандлагыг бий болгох явдал чухал.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч бүх талын зөвшилцлийн үр дүн болсон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх, үүрэг, суурь хэм хэмжээ, төрийн оролцоо, хөдөлмөрийн харилцааны уян хатан зохицуулалт, цалин хөлсний зохицуулалт, ажил амралтын цагийн зохицуулалт, хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн сахилга хариуцлагын талаар зэрэг төрийн албан хаагчдад мэдээлэл түгээх зорилгоор энэхүү арга зүйн сургалтыг зохион байгуулж байна.

Комментарии

Информация по комментариям в разработке