Яаж Өөртөө Үнэнч Байх Вэ?

Описание к видео Яаж Өөртөө Үнэнч Байх Вэ?

Бүтэн бичвэрийг унших: https://wp.me/p27nbX-3bI
Амжилтын Тарни номтой танилцах: http://www.AmjiltiinTarni.com
Укатай фэйсбүүк дээр холбогдох:   / ukatumur2  
Instagram:   / ukatumur  
iTunes: http://apple.co/2o3GW56
Подкаст сонсох:   / ukatumur  
Twitter:   / ukatumur  
E-mail листэнд бүртгэгдэх: http://www.UkaTumur.com

Та өөртөө хэр үнэнч вэ?

Бид өөртөө зорилго гаргаад, амлалт өгдөг ч тэр болгон түүнийгээ биелүүлдэггүй. Яагаад гэвэл биелүүлж чадахгүй байгаа олон шалтгаан байдаг учраас хэдэн жилээрээ, хэдэн сараараа, хэдэн өдрөөрөр нь хойшлуулсан байдаг.

Жишээлбэл: Турах хүсэлтэй байна гэсэн мөртлөө дасгал хийж ерөөсө амжихгүй байна гэдэг шалтгаанаас болоод хойшлуулсаар байгаа. Бүүр хэдэн жилээрээ хойшлуулж байгаа. Тэгээд заримдаа орой орон дотроо өөрийгөө шаналгана, инстаграм дээр дасгал хийж байгаа хүмүүсийг харж өөрийгөө шаналгана эсвэл за яг маргаашнаас гээд дахин өөрийгөө хуурна.

Дасгал хийж амжихгүй байна гэдэг шалтгаанаас болоод үнэхээр хийхгүй хойшлуулж байна уу гэсэн чинь үгүй байсан. Жинхэнэ шалтгаан нь өөр зүйл байсныг олж мэдсэн.

Заримдаа хүмүүс “за ёстой нэг дэх өдрөөс долоо хоногт 3 удаа дасгал хийнээ” гээд боддог. Гэтэл нэг дэх өдөр ямар нэгэн байдлаас болоод хийгээгүй учраас дараагийн хийх ёстой 2 өдрөө шууд пялдаг. Тэгээд энэ 7 хоногт амжсангүй дараагийн долоо хоногт гээд дахин хойшлуулдаг. Эсвэл нэг дэх өдөр дасгал хийгээд дараагийн өдөр нил хөндүүр болж, ядарсан учраас дараагийн дасгал хийх 2 өдрөө пялдаг. Тэгээд дараа хэзээ юм бүү мэд нэгэн өдөр хийе гэж хойшлуулдаг.

Үнэн хэрэг дээрээ цаг завгүйдаа биш дасгал хийснээр гарах өвдөлтөөс болоод хийдэггүй. Дасгал хийх хэцүү тийм болохоор хэцүүтэй нүүр тулахаас айгаад хийдэггүй. Тэр ч үүднээсээ худлаа амжихгүй байна, цаг завгүй байна гэдэг шалтгууд тавьж эхэлдэг. Тэгэхээр шийдэл нь юу байсан бэ гэвэл хэцүү гэхдээ энэ хэцүүтэй долоо хоногт нэгхэн удаа 20 минут нүүр тулж чадахаа өөртөө мэдэгдэх. Тэгээд долоо хоногт нэгхэн удаа 20 минутаар дасгал хийх. Түүнийгээ долоо хоног бүр хийх. Хэрвээ хүн долоо хоногт нэгхэн удаа 20 минутаар дасгал хийж чадахгүй бол 3 удаа хийж чадах уу, үгүй. Харин нэг удаа хийгээд дасвал түүнийгээ 2, 3 болгож чадна.

Бас нэг жишээ дурдая. Тэмдэглэл хөтөлдөг болмоор байгаа ч залхуугаасаа болоод чадахгүй байна. Өглөө тэмдэглэлээ хөтлөх гэж байсанаа болиод орой больё гэдэг. Орой болохоор маргааш өглөө больё гэсээр байгаад хойшлогдоод байна.

Энэ залхуу гэдэг шалтаг хэр үнэн зөв болохыг ухаад үзсэн чинь залхуугаасаа болоогүй харин хамт амьдардаг хүнээсээ санаа зовсон учраас тэмдэглэл хөтөлж чадахгүй байгаагаа олж мэдсэн. Хамт амьдардаг хүн намайг гэв гэнэт юм бичээд эхлэхээр юу гэх бол, алив үзье үзье гээд байвал яах вэ гэх мэтээс болоод бичиж чадахгүй байгаагаа мэдсэн. Үнэндээ бол хамт амьдардаг хүнийхээ хажууд хэзээ ч тэмдэглэлээ бичиж үзээгүй. Бичихийг ч завдаагүй. Зөвхөн тархиндаа бодсон асуудал байсан. Үүнийгээ өөрөөсөө нууж би залхуу гэдэг шалтаг болгосон.

Тийм болохоор шалтгуудаа гаргаж ирж байгаад сайн ухаж үзэх хэрэгтэй. Хэр үнэн талтай байна вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Энэ худал шалтгийг өөртөө дахин дахин хэлэх нь маш их хор нөлөөтэй. Жишээлбэл би залхуугаасаа болж байна гэдэг худал шалтгийг өөртөө байнга хэлээд байвал хүн өөрийгөө би залхуу хүн гэдгээр харж эхэлнэ. Өөрийгөө залхуу гэж харж байгаа хүн хэзээ ч амжилттай болж чадахгүй. Эсвэл цаг зав алга гэж хараад байвал хэзээ ч цаг зав гарахгүй.

Ингэж хойшлуулах нь ямар хор уршигтай вэ?
1. Хийнэ гэж өөрийгөө хуурсаар байгаад өөртөө итгэх итгэлгүй болно.
2. Өөрийн үнэлэмж маш доогуур болно.

Тиймээс өнөөдөр өөртөө үнэнч байж, тавьж байгаа шалтгийн ард яг юу нуугдаад байгааг олж тогтоогоож шийдэл гаргаарай. Үгүй бол цаашид зөндөө олон өдөр хоног жилээр бодсоор байх болно. Нэг бол хэрэгжүүл үгүй бол энэ бодлоо орхих хэрэгтэй. Хий дэмий бодож өөрийгөө зовоох хэроэг байна уу үгүй юу тийм ээ.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Комментарии

Информация по комментариям в разработке