Цаг төлөвлөлт: Хэрхэн бүтээмжээ дээшлүүлж цагийн дайсан “Сатаарал ба Стресс” хоёроос зайлсхийх вэ?

Описание к видео Цаг төлөвлөлт: Хэрхэн бүтээмжээ дээшлүүлж цагийн дайсан “Сатаарал ба Стресс” хоёроос зайлсхийх вэ?

Цаг төлөвлөлт бол “цаг” хэмээх ерөнхий, хийсвэр бөгөөд хязгаарлагдмал ухагдахуунтай дангаараа хамааралтай зүйл огт биш ажээ. Олон хүчин зүйлстэй уялдаж байж сая зөв зохицуулах, цагийг бүтээмжтэй өнгөрүүлэх талаар яригддаг. Их цаг зарцуулж, хичээж л байвал учир нь олдоно гэж эндүүрдэг байсан үеэс хойш олж мэдсэн бүх зүйлээ та нартайгаа хуваалцаж, асуултуудад нь хариуллаа.
Энд яригдсан зүйлсийг ухаж ойлгосны дараа аяндаа бүтээмж нэмэгдэж, цагийн дайсан “Сатаарал ба Стресс” хэмээх хоёр зүйлээс тодорхой хэмжээнд зайлсхийж сурсан. Яан Ленарц, Милена Глимбовски нарын гаргасан “Стресс” жишээг та нар минь өөрийн болгож, “алчуураа хуурай байлгах”-ад үргэлж анхаараарай.
Түүнчлэн цаг төлөвлөлтийн салбарт яригддаг зарчим бүр хүн болгонд зохих албагүйг, жишээ нь Eisenhower Matrix надад яагаад үр дүнтэй санагддаггүйг, өдөр бүр дадал, хэвшил суулгахдаа юуг анхаарах, аливаа төсөл өөрөө “emotional“ таван үе туулдаг, яагаад бид учиргүй урамшин эхлүүлсэн зорилгоо явцын дунд хий нь гарсан шаар мэт орхидог вэ зэргийг хөндсөн уртаас урт бичлэг сувагт орлоо.
Удаан хүлээсэн Сониуч Зүрхнүүддээ тэвчээртэй байсанд нь баярлалаа💕 (3 цагийн бичлэгийг 8 цаг сууж эдитлээд 1 цагт багтаах амаргүй байлаа😅)
Бичлэгт дурдагдсан нэр томьёо, ном бүтээлүүд:
Eisenhower Matrix
Da Vinci Syndrome
Sof-planing: Someday-Maybe list
Deep work by Cal Newport
12 weeks a year by Brian P.Moran&Michael Lennington
Everything is figureoutable by Marie Forleo
Pomodoro Technique by Francesco Cirillio
Pareto Principle by Vilfredo Pareto
Emotional Cycle of Change ECOC by Don Kelly&Dary R.Conner
Stress „Handtuch-Beispiel „ by Jan Lenarz&Milena Glimbowsky

Та нарт маань хэрэгтэй зүйлс байсан гэж найдаж байна.
Chansy with Love&Respect 💕💗

Комментарии

Информация по комментариям в разработке