Монголын эдийн засаг яахаар байна?

Описание к видео Монголын эдийн засаг яахаар байна?

Доллар яах вэ? Төгрөг үргэлжлүүлээд унах уу?

Байрны үнэ буурах уу эсвэл өндөр хэвээрээ үлдэх үү?
Монгол улсын төсвийн тэнцэл 10 жилийн хугацаанд анх удаа алдагдалгүй гарлаа. Манай улс улстөрчдийн зарцуулж чадахаас илүү их мөнгө олжээ. Энэ бол төгрөг тогтвортой байгаагийн үндсэн шалтгаан юм. Гэхдээ зөвхөн ОДООГИЙН байдлаар.

Яагаад? Танд тайлбарлаад өгье.

2023 онд МУ эдийн засаг ямар үзүүлэлттэй ажилласан бэ?
Дэлхийн банкнаас 5 сард гаргасан тайлангаас харвал 2023 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт буюу ДНБ өсөлт 7% байжээ. Гэхдээ энэхүү хүчтэй өсөлт 2024 онд 4.8% болж буурч, 2025 болон 2026 онуудад ойролцоогоор 6% болж өсөхөөр байна. Мэдээж энэ бол сайн үзүүлэлт.

ГЭХДЭЭ ИНФЛЯЦЫГ битгий мартаарай. Инфляц 2023 онд 10.6% (бодит амьдрал дээр илүү өндөр) байсан бол 2024, 2025, 2026 онуудад 8% дээр хэлбэлзэхээр харагдаж байна. Дэлхийн банкны тооцооллоор манай инфляц буурахгүй. Улмаар бодит хүү маш бага буюу ойролцоогоор 2%. Энэ нь юу гэсэн үг вэ? Гадаад хөрөнгө оруулалт хийх чухал, гадаадын хувьцаа авах ч бас маш чухал гэсэн үг.

2023 онд Уул уурхай болон Тээврийн салбарын өсөлт өндөр байна. Нүүрсний экспортын хэмжээ өсөж, зэсийн экспорт тогтвортой түвшинд хүрлээ. Харамсалтай нь 2023 оны түүхийн эдийн ханшийн индексийг харвал түүхийн эдийн үнэ буурсан.

Төсвийн зардлыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлт ч мөн буурсан мэт харагдаж байгаа ч зардал буурсан учраас биш, харин эдийн засаг өссөн учраас ийм үзүүлэлттэй гарчээ. Эрх баригчид данс хоосолсон хэвээрээ...

Долларын ханш буурсан мэт харагдаж байгаа ч гэнэт өсөх магадлалтай! Учир нь валют аажмаар чангардаггүй бөгөөд гэнэтийн өсөлт үзүүлэх нь элбэг байдаг. Үүнээс болж байрны үнэ өснө, төгрөг суларна, иргэдийн худалдан авалтын чадвар буурна.
Мөн уул уурхайгаас ирэх орлого нэмэгдэж байна, уул уурхайн бус орлого ч мөн нэмэгдэж байна. Гэхдээ бас л бодит өсөлт биш. Цалин өсвөл татварын дарамт нэмэгдэнэ!

Мэдээж бидэнд сайн мэдээ бий:
Зээлийн хэмжээ нэмэгдэж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа идэвхжилээ. Ажилгүйдлийн түвшин буурч, манай эдийн засаг бага багаар гэмтлээ засаж эхэлж байх шиг байна. Мөн Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг үргэлжлүүлэн өсөх хандлага руу орж байна. Манай улс хамгийн хямд нүүрс нийлүүлэгч хэвээрээ бөгөөд Хятад руу экспортлох боломжоо алдаж болохгүй.

ГЭХДЭЭ!
Ирэх жилийн хугацаанд МУ эдийн засрах сайжирна, эсвэл тогтвортой байна гэсэн бодлоор доллароо төгрөгөөр сольж болохгүй! Долларын ханш буурсан ч нэмж авах ёстой. Гадаад хөрөнгө оруулалт хийх чухал, гадаадын хувьцаа авах ч бас маш чухал шүү!

ТЭГВЭЛ ОДОО:
Солонгосын Сөүл хотод байгаа хүмүүсийн анхааралд:
Та 9-р сарын 6-аас 9-р сарын 9-ны хооронд надаас санхүү, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой бөгөөд хамтдаа 45-60 минутын турш таныг хүссэн газартаа хэрхэн илүү хурдан, эрсдэл багатай, мэргэжлийн туслалцаатайгаар хүрэх боломижтойг зааварлан зөвлөх юм.

Та доорх линкээр ганцаарчилсан уулзалтын цагаа захиалаарай.

https://form.typeform.com/to/qJ5wPVqq

Комментарии

Информация по комментариям в разработке