ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "ЭХНЭР" өгүүллэг сонсох/EHNER oguulleg sonsoh /uguulleg sonsoh

Описание к видео ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "ЭХНЭР" өгүүллэг сонсох/EHNER oguulleg sonsoh /uguulleg sonsoh

ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "ЭХНЭР" өгүүллэг сонсох/EHNER oguulleg sonsoh /uguulleg sonsoh
“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа л даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”

Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

Еэ! Ашгүй дээ ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж

Хэн бэ?

. . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож

“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”

Хэн бэ? Чи

Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.

Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.

Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь түүний бүх л юмнаас нэлэнхүй дээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм нихүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.

“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”

Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байсан нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор

Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.

“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”

Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .

Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрав.

“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”

Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр анисаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.

“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би энэнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”

Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.

Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажимаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
Монголын шилдэг өгүүллэг сонсох
Аавын тухай өгүүллэг сонсох
Mongoliin shildeg uguulleg sonsoh
Mongoliiin shildeg oguulleg sonsoh
Uguulleg tuuj sonsoh
Oguulleg tuuj sonsoh
oguulleg 2020
uguulleg hairiiin tuhai

uran zohiol sonsoh
tuuj
goe tuuj
гоё тууж өгүүллэг сонсох
Утгын чимэг
Utgiin chimeg
oguulleg hairiiin tuhai
uguulleg hairiin
oguulleg hairiin
sonsdog uguulleg
sonsdog oguulleg
sonsdog zohiol
sonsdog nom
audio nom
audio zohiol
audio uguulleg
audio oguulleg
Сонсдог ном
Сонсдог зохиол
Сонсдог өгүүллэг
Аудио өгүүллэг
Аудио зохиол
Аудио ном
nomond durlah

номонд дурлах
Аав хайр
surgamjit uguulleg/ oguulleg
сургамжит өгүүллэг
Surgamjit uguulleg
Surgamjit oguulleg

Комментарии

Информация по комментариям в разработке