ГООДАЛЬ подкаст_20 Сэтгэлийн өндөр

Описание к видео ГООДАЛЬ подкаст_20 Сэтгэлийн өндөр

Харилцаа бүрэн дуусах ба төгсгөлдөө хүрээгүй гештальт болон сэтгэлд хадгалагдах гэсэн ойлголт сэтгэлзүйд бий. Тухайн учралыг хүн туршлага, мэдлэг болгон, оюуны сандаа шилжүүлэхийг бүрэн дуусгавар боллоо гэж үздэг. Харилцаанууд яг хүссэнээр маань өрнөөгүй, төгсөөгүй байж болох ч бид өөрсдийнхөө сэтгэлийн эрүүл мэндийн төлөө тэдгээрийг насанд хүрэгчийн ёсоор дуусгаж байх ёстой юм.
Энэ төгсгөл ганц удаа болдоггүй.
Олон түвшинд, олон дахин, он удаан болж болдог.
Хэдийчинээ их хайрлаж байсан хүнээсээ салбал төдийчинээ удаан бид уурлана. Үзэн ядна, гомдоно, тэгснээ түүнийг зөвтгөх түмэн шалтгааныг бодож олно, эргээд өөрийгөө буруутгана, эргүүлэн авчрахын төлөө зүтгэнэ, ахиад хорсоно, өс хонзон авахыг хүснэ, тэгснээ мартахыг хичээнэ, чадахгүй бол өөртөө үлгэр зохион, бүхнийг харьцуулах шүтээн дүр болгоно. Эцэст нь тэр хүндээ энэ бүх үнэт туршлагын төлөө талархан, чин үнэнээсээ мэхийн ёсолно.
Энэ бүх шатууд бол бидний оюуны наснууд юм.
23-тай байснаа шууд 25 хүрчихэж болдоггүй шиг сэтгэлийн насыг алгасч болдоггүй. Яарч адгаж, өөрийгөө зодож байсан зүрхний савлагаа аажим тогтон цэлмэж, өөрийгөө нигүүлсэн энэрдэг болох хүртлээ урт наслах хэрэгтэй болноо.
Харамсалтай нь, ихэнх хүн оюуны хувьд өсвөр наснаасаа хэтэрдэггүй. Харин СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийнхэн биологийн наснаасаа илүү оюуны настай гэж би боддог. Миний бараг 50 хүрч ойлгосон зүйлийг ийм эрт ухаарч, хэрэгжүүлж байгаа “өндөр сэтгэлтэн” Хонгороогоо хайрлан хайрлан тэвэрье.

“Хэрэв эмэгтэй хүний хүч нь гоо сайхандаа оршдог бол жилээс жилд тэр хүчээ алдсаар байх болно. Хэрэв хүч нь оюун сэтгэлдээ оршдог бол тэр эмэгтэй нас нэмэх тусмаа улам хүчирхэг, улам үзэсгэлэнтэй болсоор байдаг” гэж Майя Плисецкаягийн хэлсэнчлэн улам гоо болсоор байх чамаасаа нэг зүйл асууя. Багын нэг найзын минь төрсөн өдрөөр хүн “Түм наслаарай” гэсэн чинь “Энэ чинь ерөөл үү, юу вэ, түм наслуулж яах нь вэ” гэж байж билээ.
Харин хүн оюуны хувьд түмэн насанд хүрч болох болов уу?
Жич: Ярианы маань төгсгөл тасарсан байна. Нэмж тусад нь бичилгүй, энэ чигээр нь орууллаа. Хүн бүр өөрийн амгалангийн уг шалтгааныг бүтээгээсэй гээд ярьж байсан. Хүн нэр шигээ байвал амар байдаг юм гэсээн.
Хонгорхон зул минь, алдар шигээ амьдарч, амар жаргалтай байгаарай.

Оролцогч: СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч А.Хонгорзул

Цахим орон зай:
  / goodaliofficial  
  / goodalioffi.  .

Гоодаль апп: http://onelink.to/k6ywc6

Комментарии

Информация по комментариям в разработке