[WeLoveU] 25 дахь удаагийн “Шинэ амь-хайр” гэр бүлийн алхах аян | Зан Гил Жа тэргүүн

Описание к видео [WeLoveU] 25 дахь удаагийн “Шинэ амь-хайр” гэр бүлийн алхах аян | Зан Гил Жа тэргүүн

Өнгөрсөн 2023 оны 2-р сарын 28
Филиппиний төв хэсэг, Ориентал Миндоро мужийн Наужан тосгон орчмын далайн бүс.
800 000 литр тос ачсан хөлөг живж, үйлдвэрлэлийн аюултай тос асгарчээ.
Нийт 193 436 хүн хохирол амсаж, 24 698 айл өрх өртсөн байна.
Газрын тосны асгаралтаас үүдэлтэй гамшигт нэрвэгдсэн Миндоро хотын иргэдэд халуун дулаан хайр түгээх зорилготой 25 дахь удаагийн алхах аян зохиогдлоо.

-Каренне Тан Виллануева / Манила (эмэгтэй)
Өнөөдөр бид WeLoveU олон улсын байгууллагын аянд гэр бүлээрээ оролцсондоо их баяртай байна.
Уг арга хэмжээгээр газрын тосны асгаралтад нэрвэгдэгсдэд хандив цуглуулах боломж олгосон Зан Гил Жа тэргүүнд баярлалаа.

-Винсент Б.Гахол Ориентал Миндоро мужийн Гамшгийн эрсдлийг бууруулах удирдлагын газрын дарга
Юуны өмнө алхах аяны хүрээнд Филиппиний Миндород үр өгөөжөө хайрласан Зан Гил Жа тэргүүнд
талархаж байна.
Энэ нутагт амьдардаг загасчид маань загас агнуур эрхэлдэг.
Газрын тос асгарвал тэд загасчилж чадахгүй, амьжиргаанд нь ихээхэн нөлөөлнө.
Тиймээс энэ үйл ажиллагаа Миндорогийн иргэд, бүх загасчид, далайн эргийн нутгийн загасчдад хүрээлэн буй орчноо хурдан сэргээхэд ихээхэн тустай байх юм.

-Дэйзи Галлардо / Хандив хүртэгч (эмэгтэй)
Тусламж авсандаа би үнэхээр талархаж байна.
Маш их баярлалаа.
Бидэнд энэ маш их тус болно.

#WeLoveUолонулсынбайгууллага #Халамжийнбайгууллага #ЗанГилЖа #Хандив #Алхахаян #Филиппин #ОриенталМиндоро

Комментарии

Информация по комментариям в разработке