Яагаад бууж өгдөг вэ? Бууж өгөхгүйн тулд яах вэ?

Описание к видео Яагаад бууж өгдөг вэ? Бууж өгөхгүйн тулд яах вэ?

Бууж өгдөг хамгийн том шалтгаан юу вэ?

Бүтэн бичвэрийг унших: https://bit.ly/2RFpm5b.
Амжилтын Тарни номтой танилцах: http://www.AmjiltiinTarni.com
Укатай фэйсбүүк дээр холбогдох:   / ukatumur2  
Instagram:   / ukatumur  
iTunes: http://apple.co/2o3GW56
Подкаст сонсох:   / ukatumur  
Twitter:   / ukatumur  
E-mail листэнд бүртгэгдэх: http://www.UkaTumur.com

1. Яагаад хийж байгаа юмаа хийж байна вэ гэдэг "Яагаад"-аа тодорхой гаргаагүй учраас бууж өгдөг. Тиймээс хийж байгаагаа яагаад хийж байна вэ гэдэг асуултанд хариулж, "яагаад"-аа тодорхой болгох нь зүйтэй. Би өөр дээрээ жишээ авсан байгаа энэ жишээг сонсохыг хүсвэл доор оруулсан видео бичлэгийг үзээрэй.
2. Бодож байгаа сөрөг бодлууд бууж өгөхөд нөлөөлдөг. Өөрийнхөө тухай сөрөг бодлууд, амжилтын тухай сөрөг бодлууд гэх мэт. Сөрөг бодолтойгоор үйлдсэн үйлдлүүд хүчгүй байдаг учраас гарах үр дүн муу байдаг. Гарсан үр дүн муу бол урам хугарч, эрч хүчээ алддаг учраас дараагийнхаа үйлдлийг зогсоож, бууж өгдөг. Тиймээс сөрөг бодлоо зогсоох хэрэгтэй. Яаж вэ гэвэл нөгөө "Яагаад"-аа өөртөө сануулаад, нэгэнт зарцуулж байгаа тэр цагтаа хийх юмаа тултал нь сайн хийх. Сайн хийснээр сайн үр дүн гарна. Гарсан үр дүнгээсээ хүн урамшиж, эрч хүч орж цааш үргэлжлүүлнэ.
3. Бууж өгөх тэр үедээ өөрийнхөө байгаа байдлыг өөрчлөх. Бодож байгаа бодлоо өөрчлөх, зогсож байгаа зогсолтоо өөрчлөх гэх мэт. Бууж өгөх энэ үед амжилттай, амжилтгүй 2 хүний ялгаа гарч ирдэг. Амжилтгүй хүн бууж өгөх тэр үед шууд бууж өгдөг. Харин амжилттай хүн шаналсан, зовсон, шантарсан, өвдсөн, бууж өгөх гэсэн тэр байдлаа шууд өөрчилж чаддаг. Өөрчлөхийн тулд өөрийгөө сэргээх хүчтэй дуу авиа, хүчтэй хэллэг, хүчтэй үйлдэл хийх хэрэгтэй. Үйл хөдөллөөс шалтгаалж сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, сэтгэл санааны байдал өөрчлөгддөг. Бууж өгнө гэдэг зөвхөн тархины асуудал. Хүн ямар хөдөлгөөн хийнэ түүнээс болж сэтгэл хөдлөл өөрчлөгддөг, бодол санаа өөрчлөгддөг. Хэрвээ өөрийгөө сэргээсэн, эрч хүч өгсөн хүчтэй хөдөлгөөн хийвэл шууд сэргэдэг. Хүчтэй дуу авиа, үг хэрэглэвэл байгаа байдалд нөлөөлж, өөрчлөгддөг. Та өөрөө туршаад үзээрэй. Миний жишээг сонсохыг хүсвэл доор оруулсан видеог үзээрэй.
За тэгэхээр бууж өгөхгүйн тулд:1. Яагаадаа тодорхойлох2. Сөрөг бодлоо зогсоох3. Байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй.
Энэ 3-ыг хэрэгжүүлснээр та бууж өгөхгүй цааш нь үргэлжлүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Хийгээд үзээрэй. Бодол санаагаа доор хуваалцаарай. Мөн өөрийнхөө аргыг доор бичиж үлдээгээрэй.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Комментарии

Информация по комментариям в разработке