АЖЛЫН ЯРИЛЦЛАГА ДЭЭР ХЭРХЭН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ ВЭ?

Описание к видео АЖЛЫН ЯРИЛЦЛАГА ДЭЭР ХЭРХЭН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХ ВЭ?

Хүссэн ажлын байрандаа орж, өндөр орлоготой болохыг хүсэж байвал: Ажлын ярилцлагад заавал бэлдэх хэрэгтэй.

Та өөрийгөө компанийн захирал эсвэл хүний нөөц гээд бодоод үзээрэй.

“Цалин хэд вэ?”
“Өдөрт хэдэн цаг ажиллах вэ?”
“Жилд хэдэн удаа амрах вэ?” гэсэн асуулт асууж байгаа хүнийг ажилд авах уу?

Үгүй.

Тэгвэл ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх ёстой вэ?
Ямар асуултууд асуух хэрэгтэй вэ?

1. Миний амжилт юугаар хэмжигдэх вэ?
2. Надад ямар хүлээлт тавьж байгаа вэ?
3. Хариуцлага болон бүтэлгүйтэл хаанаас эхлэх вэ? Ямар нөхцөлд би цалингаа нэмүүлэх эсвэл ажлаасаа халагдах вэ?
4.Танай компани хувь хүний хөгжлийн тал дээр яаж дэмжих вэ?
5.Танай компани доторх хамгийн том асуудал юу вэ? Би яаж хувь нэмэр оруулах вэ?

Мөн үүнээс гадна компани, үүсгэн байгуулагч болон үйл ажиллагааг нь тандаж судлах хэрэгтэй.

Өндөр цалин амласан ажилд орж чадсан хүмүүсийн нууц ердөө л энэ.

Ярилцлагын үеэр өөрийгөө бодож, өөрийнхөө хүссэн зүйлсийг хэлэх биш, ажил олгогч танаас юу хүсэж байгааг ярилцаарай.

За, ингээд хүссэн ажилдаа орлоо. Өндөр орлоготой боллоо.

Дараа нь яах вэ?
Хөрөнгө оруулалт хийнэ.

Учир нь насаараа хүний дор, өөрийгөө зарж, бусдын төлөө ажиллаж амьдарна гэдэг тэнэг хэрэг.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрмээр байвал миний номыг авч уншаарай гэж зөвлөмөөр байна. F*ck You Money болон Time 2 Die.

Энэ хоёр номонд хөрөнгө оруулалтын ерөнхий ойлголт, хэрхэн хөрөнгө оруулалт хийдэг вэ? ямар сэтгэлзүйтэй байх ёстой талаар ярьдаг.

Бүх номын дэлгүүрт зарагдаж байгаа.

Мөн iderbat.com сайтаас захиалаад хүргэлтээр авах боломжтой.

Комментарии

Информация по комментариям в разработке