Гайхамшигт Нигүүлсэл - This Is Amazing Grace

Описание к видео Гайхамшигт Нигүүлсэл - This Is Amazing Grace

Written by Josh Farro, Phil Wickham, Jeremy Riddle
Music Version by North Point InsideOut
Translation: Ч.Оюунболд, Ж.Очмаа

Хэн харанхуйг ялж гэм нүглийг уучлан
Агуу чадалтай ч бүхнийг хайрласан бэ
Яруу алдрын Хаан
Тэр бол бүх хаадын хаан
Бүх дэлхийг өөрийн алдраараа сэгсэрч
Сүр жавхлангаараа гайхан алмайруулсан
Яруу алдрын Хаан
Тэр бол бүх хаадын хаан

Гайхамшигт нигүүлсэл энэ бол үл хувирах хайр
Миний өрийг Та төлж загалмайг ч Та үүрсэн
Миний төлөө нас барж эрх чөлөөнд Та намайг дуудсан
Өө өө өө Есүс би дуулна бүх үйлсийн тань төлөө

Өнгөгүй амьдралд минь утга учрыг өгч
Өнчин мэт нэгнийг хүү охиноо болгосон
Яруу алдрын Хаан
Тэр бол бүх хаадын хаан
Шударга ба зөвтөөр бүх дэлхийг хаанчлан
Гоо үзэсгэлэнгээр нар мэт гийгүүлдэг
Яруу алдрын хаан
Тэр бол бүх Хаадын Хаан

Нядлуулсан хурга зохист
Үхлийг ялсан Хаан Та зохистой
Нядлуулсан хурга зохистой
Үхлийг ялсан Хаан Та зохистой
Зохист зохист зохист зохистой

Комментарии

Информация по комментариям в разработке