ЗУРХАЙ ЮУГ ХЭЛДЭГГҮЙ ВЭ?

Описание к видео ЗУРХАЙ ЮУГ ХЭЛДЭГГҮЙ ВЭ?

Бодит тооцоололтой нарийн зурхай хүнд тохиолдох үйл явдлуудын орон зай, цаг хугацаа, гадаад нөхцөл байдлыг яс тас хэлнэ. Харин дотоод агуулгыг хэлэхгүй.
Маш хэцүү зурлагууд байдаг. Тэр өөрчлөх аргагүй үйл явдлууд, гарцаагүй цохилт, гарз хохирол, урвалт, хоосролд ширээгдэж, хатаагдаж, сойгдсоноор юунд ч ялагдашгүй болж, зовлонгоос дээдийн шимийг авч гайхамшигтай амьдарсан хүмүүс сэтгэлдээ жинхэнэ хувьсгал хийсэн нь цөөнгүй. Ёстой бурханы хишиг гэмээр зурлагыг уйтай уйтгартай амьдралд урвуулж, мансуурагч, мөрийтэй тоглоомын донтон, сэтгэцийн өвчтөн, гэмт хэрэгтэн болсон хүмүүс ч олон.
Зурлага гэхлээр бид өгөгдөл, эзэмшил, үйл явдал, олз гарзанд хамаг анхаарлаа хандуулдаг, энэ мэтийг л зурхай гэж ойлгодог. Жинхэнэ зурлага бол гадаад ертөнцийн эрчим хүч дотоодын ямар асуудлуудыг яаж илрүүлэн гаргаж ирснээс ямар шийдэл, хөгжил, уналт, ухралт болох вэ гэдгийг л аль чадах хэмжээндээ авч үзэхийг хэлдэг. АМЬДРАЛЫН ЗОХИОЛ бол гадаад үйл явдал биш тэрхүү дотор шийдлийг хэлдэг. Юуг мэдэрч, юугаар хөтлөгдөж, юунд итгэж амьдрахыг л хэлж байгаа юм. Аав ээжийн хайранд бөмбөрч өссөн ч өөрийгөө зовлонтой гэж итгэх, “аймаар” гэмээр хэцүү амьдрал дунд азтай гэж өөртөө итгэх, тэгээд насан туршдаа дор дороо өөр өөрийн итгэлээ баталж, мэдэрч байхыг л амьдралын зохиолоо тоглуулж байна гэж нэрлэдэг юм.
Энэ амьдралын зохиол чи бидний амин гүнээс, ёроол ёзоороос юуг сэрээх вэ гэдгийг ямар ч зурхай, ямар ч мэргэ бүрэн хэлэх чадваргүй. Дотроос чинь юу гаргаж ирэхийг шийддэг дээдийн хүч нь бурхан тэнгэрс, илбэ шидтэнүүд бус бид өөрсдөө билээ.
Бүх амьдралын зохиолыг хүүхэд бичдэг.
Харин одоо доторх насанд хүрэгч маань энэ зохиолыг өөрчлөх гэж байна.
  / www.goodali.mn  
ГООДАЛЬ аппыг татах холбоос http://onelink.to/uauckj

Комментарии

Информация по комментариям в разработке