Анни Эрно: "Эмэгтэй" (Монсудар)

Описание к видео Анни Эрно: "Эмэгтэй" (Монсудар)

Энэ удаа “Болороогийн номын клуб”-ээр бидний хамтдаа уншин хэлэлцсэн ном бол Францын зохиолч Анни Эрногийн “Эмэгтэй” хэмээх бүтээл байлаа.

Анни Эрно бол 2022 онд уран зохиолын төрлөөр Нобелын шагнал авсан Франц улсын 16 дахь зохиолч. Ер нь уран зохиолын төрлөөр хамгийн олон Нобелын шагналыг авсан улс бол Франц орон. Гэхдээ тэдгээр 16-аас Анни Эрно л цор ганцаараа эмэгтэй гэдгээрээ онцлог.
Монсудар хэвлэлийн газраас тус зохиолчийн хэд хэдэн зохиолыг монгол хэлнээ орчуулан гаргахаар шамдан ажиллаж буйн анхных нь ЭМЭГТЭЙ хэмээх бичил зохиол. Энэ бүтээлдээ тэрээр алцгеймэр буюу ой санамжаа алдах өвчнөөр нас барсан ээжийнхээ тухай бичсэн. Энэ тухайгаа зохиолч “Ээж минь надад амьдрал хайрласан, өнгөрсөн хойно нь би ээжийгээ үзгээрээ дахин амилууллаа” хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дашрамд хэлэхэд ЭМЭГТЭЙ зохиолыг Монсудар хэвлэлийн газрын захиалгаар би орчуулсныг дуулгахад таатай байна. Энэ бол, миний, тус хэвлэлийн газарт орчуулсан хоёр дах бүтээл юм. Эхнийх нь мөн л Францын зохиолч Маргерит Дюрагийн АМРАГ хэмээх ном байсаан.

Ингээд манай номын клубынхны зохиолыг уншаад төрсөн сэтгэгдэл яриаг хүлээн авч сонсоно уу.

Үүний өмнөх Орхан Памукын "Миний нэр Улаан" романы тухай яриаг:
https://studio.youtube.com/video/o7V7...

Комментарии

Информация по комментариям в разработке