Эр хүний онцлог шинж

Описание к видео Эр хүний онцлог шинж

Та, эсвэл таны гэр бүлд ийм эр хүн байна уу? Эр хүнийг үнэлэх хэмжүүр нь улс үндэстэн бүхэнд өөр бөгөөд түүхэн турш өөрчлөгдөж иржээ. Энэ удаа Европын уламжлалт эр хүний 10 онцлог, Япон хүний 7 шинж /самуурайн зориг санаа/, Монголын уламжлалт сайн эрийн 25 шинж тэмдэг ба адгийн эрийн 10 зан, шинэ үеийн эр хүний эрхэм 7 чанарыг өгүүллээ.

永松 茂久 (著) いい男論 ~本物と呼ばれる人は、何を大切にしているのか?
Шигехиса Нагамацу (Зохиогч)
Сайн эрийн онол – Жинхэнэ эр хүн гэж нэрлэгддэг хүмүүс, юуг үнэлдэг вэ?

00:00 Ямар эр хүнийг хамгийн сайн эр хүн гэх вэ?
01:54 Европын уламжлалт эр хүний 10 онцлог
04:58 Япон хүний 7 шинж /самуурайн зориг санаа/
06:09 Тогтохтөр вангийн эр хүний стандарт
14:15 Монголын уламжлалт сайн эрийн онцлог
26:06 Адгийн эрийн 10 шинж
27:55 Шинэ үеийн эр хүний эрхэм чанар
34:12 Эр хүнд хүргэх үг

Европын уламжлалт эр хүний 10 онцлог:
1. You Must Be Muscular
2. You Must Be A Fighter
3. You Must Be Assertive And Firm
4. You Must Be Financially Well-Off
5. You Must Not Be A Gossiper
6. You Must Be Willing To Make Sacrifices
7. Men Don’t Cry
8. You Must Be Honorable
9. You Must Be Self-Reliant, Not Dependent
10. You Must Not Show Weakness

Япон хүний 7 шинж /самуурайн зориг санаа/:
- 義 (ぎ)
- 勇 (ゆう)
- 仁 (じん)
- 礼 (れい)
- 誠 (まこと)
- 名誉 (めいよ)
- 忠義 (ちゅうぎ)
Адгийн эрийн 10 шинж:
1. Муу эр эмдээ халтай
2. Муу эр олзонд үхдэг
3. Муу эр энгэсэг тавьдаг
4. Муу эр итгэлгүй
5. Муу эр хов хөөдөг, хойгуур муулдаг
6. Муу эр урвадаг
7. Муу эр мэхтэй
8. Муу эр садар
9. Муу эр худалч
10. Муу эр хулгайч

Шинэ үеийн эр хүний эрхэм чанар:
Дотоод 7 шинж чанар:
1. Үнэнч/Integrity
2. Энэрэнгүй/Compassionate
3. Хариуцлага/Responsibility
4. Бие даасан/Independent
5. Итгэл/Confidence
6. Хошин шогийн мэдрэмж
/Sense of humor
7. Тэмүүлэл/Passion

Гадаад 3 онцлог
1. Цэвэр байдал/ Cleanliness
2. Загвар/ Style
3. Инээмсэглэл/ Smile

Зан үйлийн 5 онцлог
1. Харилцааны ур чадвар
2. Өөрийгөө хөгжүүлэх
3.Үндэстний соёл, үзэл баримтлалд үнэнч
4.Итгэл Үнэмшил
5. Манлайлал

ЭР ХҮНД ХҮРГЭХ ҮГ.
Эр хүн
Бүсгүй хүний дэргэд хань нь байг
Бүдэг одны хажууд сар нь байг
Бүлээн энэ орчлонгийн нар нь байг
Бүрэн энэ улсын эзэн нь байг.

Эр хүн
Оргил өндөр уулсын салхи нь байг
Оршихуйн их үнэний учиг нь байг
Олонтой энэ амьдралын гал нь байг
Омог төгөлдөр Монголын сүлд нь байг.

Эр хүн
Бүслүүрт энэ ертөнцийн ухаарал нь байг
Бүргэд дүүлэх халилд зориг нь байг
Бүдэрч боссон үрсийнхээ аав нь байг
Бүтэн энэ Монголын сүр нь байг.

Эр хүн
Энгэр зөөлөн ээждээ үр нь байг
Эрсхэн хатуу аавдаа бахархал нь байг
Эндүү андуу хагацалд нулимс нь байг
Эгэл энэ Монголын түшиг нь байг.

Эр хүн
Охид эмсийн харцанд шүтээн нь байг
Оломгүй нүүдлийн замд итгэл нь байг
Оготор энэ тавилангийн зүг чиг байг
Оосор бүчгүй Монголын зүрх нь байг

Эр хүн
Сэрж боссон түүхийн илд нь байг
Сэрүүн намрын найранд дуу нь байг
Сэлгээ нь үгүй тэмцэлд ялалт нь байг
Сэхүүн энэ Монголын сэтгэл нь байг

Эр хүн
Уяралт сайхан ханьдаа хайр нь байг
Унаж, боссон амьдралд хатуужил нь байг
Урт холын анддаа нөхөр нь байг
Удамт энэ Монголын амь нь байг

Эр хүн
Дээлтэй их шастирын оюун нь байг
Дэндүү их жаргалын цулбуур нь байг
Дээвэрт энэ Монголын голомт нь байг
Дэлхийг зориод мордсон жолоо нь байг.
2015.03.14.Р.ЭМҮЖИН

#ном
#шилдэг
#аз жаргал
#сэтгэлзүй
#өөрийгөө хөгжүүлэх
#эр хүн
#монгол

Комментарии

Информация по комментариям в разработке