САЙН ХААН БАТ роман 1-1 хэсэг. Зохиолч Б.Сарантуяа. Чихэвчээр сонсвол илүү гоё.

Описание к видео САЙН ХААН БАТ роман 1-1 хэсэг. Зохиолч Б.Сарантуяа. Чихэвчээр сонсвол илүү гоё.

Чингис хаан нэгэн цагт "Миний ач үрс наран мандахаас шингэх зүгийг эзэгнэн суу!" гэсэн захиа зарлигийг газар дээр үлдээн оджээ. Өвөг эцгийнхээ энэ гэрээсийг биелүүлэхийн төлөө хааны олон ач үрс нэгэн тугийн дор жагсаж, наран мандахаас шингэх зүгийг дайтан эзлэхээр бүгд нэг гараанаас гарсан ч тэдний дундаас хамгийн холд гялалзаж чадсан эрэмгий дайчин, ухаан билэгт ач хөвгүүн нь Батхаан байсан юм.
Энэ зохиолд 19 настайдаа өвөг эцгийнхээ захиас зарлигийг хүлээн авсан Батхааны хэрхэн Орос европын зүгт наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулж, Ромын папыг хүртэл чичрүүлж явсан их аян дайны тухай болоод, эргэн ирж Ижил мөрний хөвөөнөө бууриа зассан Алтан ордын улсын тухай, мөн 250 гаруй жилийн туршид өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.
Эрэлхэг жанжин, цуст тулаанч Батхаан бээр түүхэнд "Сайн хаан Бат" хэмээн нэрлэгдэн үлдсэн баримтад тулгуурлан гол дүрийн мөн чанарыг уран зохиолын аргаар үзүүлэхийг зорилоо. Мөн энэ зохиолоор дамжуулан өнөө цагийнханд үлгэрлэн дуурайж болох эр хүний хэв шинжит дүрийг бүтээж, өнөө ч үргэлжилж байгаа хүний амьдралын мөн чанар хийгээд ирээд буцах энэхэн хорвоод хүн хэрхэн амьдарч явсан зам мөрөө тодоос тод үлдээж болдогийн жишээг өгүүлэхийг хүслээ.
Зохиолд өгүүлэгдэж буй үйл явдлуудыг түүхэн сурвалжаас хөвөрдөн эх баримттай нь уяж бичсэн агаад эх сурвалжид дурдаагүй үлдсэн хэсгүүдийг уран сайхны аргаар зохиомжилж, гол дүрийнхээ үйл хэргийг тодотгохын тулд уран сайхны дүрүүдийг нэмж оруулсан болно. Энэ зохиол нь номын хуудсаар 500 хуудас, нийт 18 бүлэг 20 орчим цаг үргэлжлэх бөгөөд бүрэн эхээр нь👉https://mplus.mn/@B_Sarantuya/book/sa...
хаягаар татан авч сонсоорой. Мөн энэхүү сонсдог номыг дуу чимээний мэргэжлийн түвшинд стерео дуугаралттай бүтээсэн тул чихэвчээр сонсвол илүү мэдрэнэ.
#Сонсдог_ном #Сайн_хаан_Бат #зохиолч_Сарантуяа

Комментарии

Информация по комментариям в разработке