Uulsiin Khaan Munhhairhan

Описание к видео Uulsiin Khaan Munhhairhan

УУЛСЫН ХААН МӨНХХАЙРХАН
Үг: Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн З.Түмэнжаргал
Хөгжим: Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав

УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин

Өргөрөг уртраг сүлжсэн дэлхийгээс
Онож төрсөн энхжин
Өлзий буянт өвөг дээдсээс минь
Надад заяасан мөнхжин

Дахилт:
Уулс уулсын хаан Мөнххайрхан
Ус уснаас тунгалаг Булган гол

Тэнгэрийн мөнгөн багана Алтай минь /Мөнххайрхан минь/
Дэлхийн дайдаас ч цайвалзана
Газрын болор туульс мөрөн голууд
Дэргэн мөргөн мяралзана

Дахилт:

Зулай мөнгөн цаст хайрхан минь
Юутай сүрлэг ханхайна вэ
Далайн судас Булган гол минь
Юутай цэнгэг мяралзана вэ

Дахилт:

Мөрөөдлийн зөнтэй Урианхай түмэн минь
Ерөөлийн дуулал өргөнө
Мөнхийн диваажин амин нутагтаа
Сүслэн залбирч мөргөнө

2012 он.
Улаанбаатар-Ховд-Мөнххайрхан-Булган

Комментарии

Информация по комментариям в разработке